Өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын гурван тохиолдол илэрчээ

Улаанбаатар хотод 2019 оны арваннэгдүгээр сард ХДХВ/ДОХ-ын гурван тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн уг өвчний нийт тохиолдол 284 болжээ.

Харин халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны эхний 11 сард 39.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 2045-аар нэмэгдсэн байна. Ийнхүү нэмэгдэхэд салхин цэцгээр өвчлөгч 2389-өөр, тэмбүүгээр өвчлөгч 739-өөр, гонококкт халдвараар өвчлөгч 143-аар, сүрьеэгээр өвчлөгч 119-өөр, мөөгөнцрөөр өвчлөгч 82-оор өссөн нь голлон нөлөөлжээ. Харин, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгч 933-аар, цусан суулгаар өвчлөгчид 677-гоор, трихомониазаар өвчлөгч 39-өөр буурчээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)