“Тогтвортой хөгжил ба Үндсэн хууль” эрдэм шинжилгээний бага хурал эхэллээ

Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар ШУА-ийн Философийн хүрээлэнд хэрэгжиж буй “Тогтвортой хөгжлийн бодлого ба Үндсэн хуулийн үзэл баримтлалын хэрэгжилт, үр дүн” төслийн хүрээнд “Тогтвортой хөгжил ба Үндсэн хууль” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр эхэллээ. Тус эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал ба хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн уялдаа холбоо, хэрэгжилт, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ, үр дүнгээр тодорхой санал, дүгнэлт дэвшүүлэхэд оршиж байгаа аж.

Эрдэм шинжилгээний бага хурлаар Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал ба урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн агуулгад харьцуулсан шинжилгээ хийх арга зүй, аргачлал, Үндсэн хуулийн үзэл баримтлал, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, НҮБ-ын тогтвортой хөгжлийн  зорилтуудын  уялдаа холбоо, харилцан хамаарал
Үндсэн хууль ба Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтийг хэмжих шалгуур үзүүлэлт, Үндсэн хууль ба Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтийн уялдаа холбоо, харилцан хамаарлын асуудлууд, Үндсэн хуулийн үзэл баримтлалыг төсөл боловсруулах, батлах үйл явцын эх бичвэрт тулгуурлан судлах нь,
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ба Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг шинэчлэх боловсруулах уялдаа холбоог хангах асуудал  нөлөөлөл зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)