Уулчид ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өв тээгчид болжээ

Альпинизм буюу Өндөр уулын авиралтыг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгэжээ.

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО нь Олон улсын уулын өдөр буюу өнгөрсөн арванхоёрдугаар сарын 11-нд Альпинизм буюу Өндөр уулын авиралтыг Хүн төрөлхтөний Биет бус соёлын өвөөр албан ёсоор бүртгэж авлаа.

"Альпинизм бол өндөр уулын орчны талаархи мэдлэг, түүх, холбогдох үнэт зүйлсийг тодорхой ур чадвар, туршлага, урт удаан хугацааны хөдөлмөрийн үр дүнд олж авдаг уламжлалт, физик зан үйл" гэж ЮНЕСКО тодорхойлсон байна. 

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)