НҮБ 2019 онд Донбасст амь үрэгдсэн энгийн иргэдийн тоог зарлав

Өнгөрч буй жил Донбасст 26 энгийн иргэн алагдсан тухай Украин дахь НҮБ-ын Мониторингийн албанаас мэдээлэв. Энэ хугацаанд мөн 136 иргэн гэмтэж шархаджээ. Сөргөлдөөнтэй өмнөх жилүүдээс буурсан үзүүлэлт гэж тус албаны дарга Матильда Богнер хэлжээ. Гэхдээ хохирол нэмэгдэж байна аж.

2014 онд эхэлсэн сөргөлдөөний улмаас амиа алдсан энгийн иргэдийн тоо 3400 болсон бөгөөд нийтдээ 7000  гаруй хүн шархаджээ. Үүний зэрэгцээ, 1.3 сая хүн орон гэрээ орхин дүрвээд байна. Мөн 3.5 сая хүнд яаралтай тусламж хэрэгтэй болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)