Загварын зах зээлийн гол тоглогчид

Загварын аж үйлдвэр дэлхийд 2.5 их наяд доллараар үнэлэгддэг. Байнга хувьсан өөрчлөгдөж байдаг энэ зах зээлийн гол тоглогчид болох дизайнер, гүйцэтгэх захира, хөрөнгө оруулагчид дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтад багтдаг юм.
 

10. Жоржио Армани

Хөрөнгө: 11 тэрбум доллар 

Жоржио Армани бол загвар бүтээгч, бизнесмен, Armani компанийг үндэслэгч, Италийн  тэргүүн баячуудын нэг юм. 1974 онд цуглуулгаа анх удаа өөрийн нэрээр нэрлэжээ. Улмаар Giorgio Armani USA, Emporio Armani,  Armani Jeans салбаруудаа 1980-1981 онуудад байгуулжээ.
Тэр өөрийн дэлгүүрээ Лондонд 1989 онд нээж байв. Armani Privé кутюрын хувцасны өөрийн шугамыг 2005 онд бий болгожээ.

9. Генрих Дайхманн

Хөрөнгө: $11.5 тэрбум

Өнөөдөр Deichmann компани дэлхийн 24 оронд 3500 дэлгүүртэй бөгөөд  35 мянган хүнийг ажлын байраар хангадаг. 1913 онд Генрих Дайхманны өвөг дээдэс Германы баруун хэсгийн Эссен хотноо гутлын жижигхэн урлан нээжээ. Тэр үеэс гутлын бизнес эрхэлдэг гэр бүлийн компанийн зууны түүх эхэлжээ.

8. Ален ба Жерар Вертхаймер

Хөрөнгө: $16.6 тэрбум
Ален Вертхаймер гэдэг франц бизнесмен өөрийн дүү Жерарын хамт Chanel ордоны хувьцааны хяналтын багцыг эзэмшдэг "Бэлл & Росс" компанийн хөрөнгө оруулагч юм. Тэрчлэн ах дүүсийн эзэмшилд Château Rauzan-Ségla in Margaux ба Château Canon in Saint-Emilion зэрэг усан үзмийн тариалангийн талбайнууд бий.

7. Стефан Перссон

Хөрөнгө: $18,8 тэрбум

Шведийн бизнесмен Стефан Перссон өнөөдөр эцэг Эрлинг Перссоны үүсгэн байгуулсан H&M компанийн хувьцааны ихэнхийг атгадаг ба компанийн захирлуудын зөвлөлийн дарга. 1970-аад онуудад эцэг нь залуу Стефанд итгэн Их Британид нээгдэж байсан анхны дэлгүүрүүдээ итгэн хариуцуулжээ. Стефан 1982 оноос компанийг удирдан үйл ажиллагааг нь мэдэгдэхүйцээр өргөжүүлэн H&M компанийг дэлхийн томоохон  ритейлер болгосон юм.

6. Леонардо дель Веккио

Хөрөнгө: $24.7 тэрбум

Тэр эмнэлгийн болон нарнаас хамгаалах мөн спортын нүдний шилний хамгийн том үйлдвэрийг үүсгэн байгуулагч юм. Дэлхийн нүдний шилний дөрөвний гурвыг дагалдах аксессуарын хамт Luxottica Group гаргадаг. Компани 2017 оноос Essilor линз үйлдвэрлэгчтэй хамтран ажиллах болжээ.

5. Тадаси Янаи

Хөрөнгө: $29.8 тэрбум

Тадаси Янаи  гэдэг япон тэрбумтан өдөр тутмын хувцасны Uniqlo брендийг үүсгэн байгуулжээ. Өнөөдөр түүний худалдааны сүлжээ дэлхийд тархан тэрбумын эргэлтийг хийж байгаа.

4. Франсуа Пино

Хөрөнгө: $35.1 тэрбум

Францын бизнес эрхлэгч, цуглуулагч, ивээн тэтгэгч Франсуа Пино аж үйлдвэр, тансаг хэрэглээний зах зээлд хөрөнгө оруулдаг. 1994 онд Pinault компаниа Redoute-тай нийлүүлэн Pinault-Printemps-Redoute концернийг бий болгожээ.
Саятан байхдаа, Yves Saint Laurent, Bottega Veneta, Парисын худалдааны төв  Printemps, тавилгын компани Conforama, fnac худалдааны сүлжээг худалдан авсан байна. Пино 1999 онд Gucci загварын ордныг эзэмшихийн төлөө Арнотай өрсөлдөж байв.

3. Фил Найт

Хөрөнгө: $38.5 тэрбум

Америкийн бизнесмен Фил Найт нь Nike компанийг үндэслэгч нарын нэг. Тэр  эхлээд түншийнхээ хамт Blue Ribbon Sports компани байгуулсан ба тэр нь сүүлдээ Nike болжээ.
Эхлээд Азийн орнуудын захиалгаар гүйлтийн шаахай үйлдвэрлэж байгаад дараа нь Америкийн зах зээлд гаргасан түүхтэй.

2. Амансио Ортега

Хөрөнгө: $70.7 тэрбум

Испанийн бизнес эрхлэгч Амансио Ортега хуучин эхнэр Росалиа Мерагийн хамт Inditex компанийг байгуулж байв. Өдгөө тус компани дэлхийн 88 оронд 6750 дэлгүүртэй. Үүний зэрэгцээ, Флорида, Мадрид, Лондон,  Лиссабонд үл хөдлөх хөрөнгөтэй, мөн хийн аж үйлдвэр, жуулчлал, банкуудад Ортега хөрөнгө оруулалт хийжээ. Бас хөлбөмбөгийн лиг, морин тойруулгад өөрийн хувьтай.

1. Бернар Арно

Хөрөнгө: $105.6 тэрбум

Францын бизнесмен Бернар Арно нь Louis Vuitton Moët Hennessy компаниудын группыг толгойлдог дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг юм. "Форбс" сэтгүүлийн чансаагаар, Францын хамгийн баян цолыг Бернар Арно олон жил хадгалж байна. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд  жилийн орлого нь нэг саяас еврогоос дээш орлоготой хүмүүсээс 75 хувийн татвар авахаар шийдсэн 2012 онд тэр Бельгийн иргэн болох хүсэлтээ гаргажээ. Бизнесмен өөрийгөө Бельгид хөрөнгө оруулалт хийж байгаа учраас үүнийг хийсэн гэдэг ч олон хүн түүнийг өндөр татвараас зугтсан гэж үздэг.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)