Хятадад зика вирусын тохиолдол илэрчээ

Өмнөд Хятадын Гуаньдун мужийн Шэнжэнийн гаалиар нэвтэрсэн эрэгтэй хүн гадаадаас эргэн ирэхдээ зика вирусын халдвар авсан нь тогтоогдсон талаар орон нутгийн эрүүл мэндийн албаныхан мэдээлжээ. Өвчтөн 33 настай бөгөөд түүний биеийн байдал хэвийн, хорио цээрийн дэглэмд байгаа гэдгийг эрүүл мэндийн комисс тодотгосон байна. Зика вирус нь шумуулаар дамждаг бөгөөд халуурах, тууралт гарах зэргээр илэрч, зарим тохиолдолд үхэлд хүргэл аюултай байдаг. Мөн төрөөгүй хүүхдийн тархины хөгжилд нөлөөлж саажилт болон Гилан Барын синдром үүсгэдэг аж. БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас хүмүүсийг аялахдаа зика вирусээс өөрсдийгөө хамгаалах, аялагчдыг вирусын шинж тэмдэг илэрсэн даруйд сайн дураараа мэдэгдэхийг сануулжээ. Хятад улсад 2016 оноос хойш гаднаас орж ирсэн зика вирусын 30 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. хятад шумууланд зикатай цусаа соруулж л таарна даа.

    0 0 Хариу бичих