“Монголын сонгомол өгүүллэг” антолог Франц хэлээр гарчээ

Зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын “Монголын сонгомол өгүүллэг” антолог буюу ХХ зууны монгол өгүүллэгүүдийн цоморлиг Франц хэлээр хэвлэгджээ. Монгол хэлнээс Франц хэл рүү орчуулагч Р.Мөнхзул хэвлүүлж, Парис хотын "Borealia" хэвлэлийн газраас хэвлүүлсэн байна. 

Тус номд Дашдоржийн Нацагдорж, Сэнгийн Эрдэнэ, Цэндийн Доржготов, Балжирын Догмид, Дамбадаржаагийн Намсрай зэрэг 16 зохиолчийн 22 шилмэл өгүүллэг багтсан байдаг. Франц хувилбарыг номын төгсгөлийн өгүүллэг болох зохиолч П.Батхуягийн “Хүрэл зүрх”-ээр нэрлэсэн аж. 

"Borealia" хэвлэлийн газар өмнө нь Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх”, Л.Өлзийтөгсийн “Аквариум” номуудыг франц хэлээр хэвлэн түгээсэн бөгөөд аль алийг нь Р.Мөнхзул орчуулсан юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)