Монгол инженерүүд цахилгаан тоноглолын тэмцээнийг тэргүүлжээ

Цахилгаан тоноглол угсралтын олон улсын ур чадварын тэмцээнд монгол инженерүүд алт, мөнгөн медаль хүртэв. 

БНХАУ-ын “Бүх Хятадын Цахилгаан түгээх сүлжээ” корпорацаас Бээжин, Жинань хотод зохион байгуулсан олон улсын эрчим хүчний салбарын инженерүүдийн дундах ур чадварын тэмцээнд монгол инженерүүд дээрх амжилтыг үзүүлжээ. Цахилгаан тоноглол угсрах гурван төрөлт тэмцээнд БНХАУ, ОХУ, Монгол, Беларусь, Казахстан, Узбекистан, Азербайжан, Тажикстан, Афганистан, Киргиз, Шри-Ланк, Камбож, Турк, Армен зэрэг 14 орны 40 гаруй инженер өрсөлдсөн байна.
Инженерүүд сугалааны дагуу гурван бүлэгт хуваагдан нэг фазын цахилгаан тоолуур солих, гурван фазын гурван утаст болон дөрвөн утастай цахилгааны тоолуурт дүн шинжилгээ хийх, гурван фазын цахилгаан тоолуурын холболт хийх төрөлд тус тус ур чадвараараа өрсөлдөж, нийлбэр дүнгээр шилдгүүдээ тодруулсан юм.
Монгол Улсыг төлөөлөн ЭХЯ-ны Цахилгааны хэлтсийн дарга Д.Батзоригийн удирдлага дор цахилгааны хэлтсийн мэргэжилтэн Г.Мөнхтөр, Эрчим хүчний хөгжлийн төвийн Захиалагч, хяналтын хэлтсийн дарга Л.Батхүү нар оролцжээ.

Гурван төрлийн нийлбэр дүнгээр Эрчим хүчний хөгжлийн төвийн Захиалагч, хяналтын хэлтсийн дарга Л.Батхүү алт, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Цахилгааны хэлтсийн мэргэжилтэн Г.Мөнхтөр мөнгөн медаль тус тус хүртэж, багийн дүнгээр 3-р байранд бичигдсэнийг салбарын яамнаас мэдээллээ.


 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. End tend eldev temceen turuulseneer boldog bol ene uls hugjil devshil n tasarlaa

    0 0 Хариу бичих