Цэцийн гишүүн Д.Солонго, Ш.Цогтоо нарыг хэнээр солих вэ?

Саяхан дуулиан шуугиан болж даргаа сольсон Үндсэн хуулийн Цэцийн хоёр гишүүнээ сэлгэхээр болоод байна. Учир нь, одоогоос зургаан жилийн өмнө буюу 2013 оны арванхоёрдугаар сарын 26-нд Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон Д.Солонго, Ш.Цогтоо нарын бүрэн эрхийн хугацаа өнөөдөр дуусч байгаа юм. Цэцийн есөн гишүүний гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог. Цэцийн гишүүнийг нэг удаа улираан томилж болдог байсан ч 2016 онд Үндсэн хуулийн Цэцийн тухай тухай хуульд өөрчлөлт оруулахдаа улираан томилох зохицуулалтыг хассан юм. Тиймээс Д.Солонго, Ш.Цогтоо нарыг удахгүй Цэцийн гишүүнээс чөлөөлнө гэсэн үг. Тэднийг Улсын дээд шүүхээс санал болгон томилуулсан. Одоо тэдний оронд хэнийг томилуулахаа Улсын Дээд шүүх гишүүдийнхээ олонхийн саналыг үндэслэн шийдвэрлэнэ.

Д.Солонго, Ш.Цогтоо нарын оронд академич С.Нарангэрэл, АН-ын гишүүн Р.Гончигдорж нарыг томилуулах тухай яриа гарч эхэлсэн. Гэхдээ Д.Солонго, Ш.Цогтоо нар нь дараагийн гишүүнийг томилох шийдвэр гартал бүрэн эрхээ хэрэгжүүлсээр байх юм.

Харин бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тохиолдолд нийгмийн баталгааг нь хэрхэн хангах талаар Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд дараах байдлаар заасан байдаг юм. Тус хуулийн 5.6-д “Цэцийн гишүүнээр томилогдохын өмнөх ажилд нь эгүүлэн ажиллуулах, эсвэл түүнтэй тэнцэх цалин хангамж бүхий ажлаар хангана. Хэрэв тийм боломжгүй бол ажил эрхлэх хүртэлх зургаан сарын хугацаанд Цэцийн гишүүн байсан үеийн авч байсан цалингийн хэмжээнээс бууруулахгүйгээр тэтгэмж, хэрэв бага цалинтай ажил эрхэлж байгаа бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж улсын төсвөөс мөн хугацаанд олгоно” гэж заасан байдаг юм. Мөн “Цэцийн гишүүнээр ажиллаж байсан хүнийг насны тэтгэвэрт гарах үед нь Цэцийн гишүүний цалингийн 60 хувиар бодож тэтгэвэр тогтоож болно. Тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас олгоно” гэсэн заалт бий.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Цогтоо гэж зальны хөрөнгө, луйварчин хүн Цэцэд суудаг гэхэд л энэ улсын ҮХЦ гэж байгууллага нь ямар байгууллага вэ гэдэг нь тодорхой ойлгогддог. Одбаяр гуай бол яахав, тэр хүний хүзүүнээс доошоо асуудал нь тэр хүний хувийн асуудал ба түүгээрээ хэрэг төвөгт орсон нь тусдаа. Одбаярын хүзүүнээс дээшхи хэсэг нь болхидуу, бас жаахан тэнэгдүү, мөн чадварын хувьд тааруу ч үнэн сэтгэлээсээ ажлаа хийх гэж хичээдэг, шударга ёсыг баримталдаг нэгэн байв. Харин, атийчихаад энэ муу Цогтоо бол хорлогчин хөгийн шаар, боломж гарвал эх орон ард түмэн энэ тэр бол байхгүй болоод 30 жил болж байгаа. Хөрөнгө, орлогын байдлыг гаднаас нь шалгах хэрэгтэй шүү.

    0 0 Хариу бичих