Хийн хоолойн маршрутыг төмөр замын дагуу байхаар тохирчээ

Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхийн  ОХУ-д хийсэн айлчлалын үеэр олон жилийн турш яригдсан хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах санамж бичигт хоёр тал гарын үсэг зурсан билээ. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжих хийн хоолойн төсөл нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна” гэсэн бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Төслийг хэрэгжүүлэхэд улс төрийн зүгээс ямар ч саад байхгүй” гэснийг тухайн үед манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байсан билээ.

Үүний дагуу Монгол, Орос хоёр улсын судалгааны ажлын хэсгүүд одооноос эдийн засгийн үр өгөөжийг тогтоох, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зэрэг ажлаа эхлэнэ хэмээн тооцоолж байсан. Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улс бүс нутгийн эрчим хүчний интеграцид бодитой оролцох боломж бүрдэх юм.

Тэгвэл, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын удаа дараагийн уулзалтуудаар яригдсан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах асуудлыг яаралтай ажил хэрэг болгох үүднээс 2019 оны 09 дүгээр сард Монгол Улсын Эрчим хүчний Сайд Ц.Даваасүрэн, ОХУ-ын Эрчим хүчний Сайд А.В.Новак нарын хийсэн уулзалтаар Гурван Улсын Эрчим хүчний яамд, холбогдох компаниудын оролцоотой Ажлын хэсгийг яаралтай байгуулан уулзалт, яриа хэлэлцээрүүдийг эхлүүлэхээр тохиролцсон байна.

Хамгийн сүүлд гэхэд, Энэхүү асуудлын хүрээнд Монгол, ОХУ-ын Эрчим хүчний Дэд Сайд нараар ахлуулсан хоёр улсын ажлын хэсгийн хуралдаан өнгөрсөн сард Москва хотноо ОХУ-ын Эрчим хүчний яаманд болжээ.

Монголын талын ажлын хэсгийг Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга ахалж, Эрчим хүчний яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцсон байна.

ОХУ-ын ажлын хэсгийг Эрчим хүчний дэд Сайд П.Ю.Сорокин ахалж, ажлын хэсэгт Эрчим хүчний яам, Газпром, “Газпром Экспорт” компаниудын удирдлага, холбогдох албан тушаалтнууд багтсан юм.

Хоёр талын ажлын хэсгийн анхны уулзалтаар ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн талаар гурван  гол асуудлыг хөндөн ярилцсаныг эх сурвалж мэдээллээ. Үүнд төслийн техникийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд харилцан мэдээллүүдийг солилцон ажиллах, ТЭЗҮ-ийн судалгааг яаралтай хийх, дараагийн хуралдааныг Гурван улсын ажлын хэсэг  хамтран хэлэлцэхээр тохирчээ.

Байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн маршрут нь урьдчилсан байдлаар Төмөр замын дагуу байхаар тохиролцлоо. Маршрутын хувьд урьдчилан харж, тооцож болохооргүй газрууд байж болох ч тухай бүрд нь Ажлын хэсэг хэлэлцээд явах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

 Эхний ээлжинд Техникийн шийдэл гаргахад шаардлагатай мэдээллүүдийн жагсаалтыг ОХУ-ын ЭХЯ-наас Монголын талд 2019 онд багтаан ирүүлсэн байхаар ярилцсан гэлээ. Төслийн эдийн засгийн үр өгөөжийг тооцох нь чухал учраас хоолойгоор дамжуулах байгалийн хийн хэмжээ, хоолойн диаметр, хий дамжуулах, шахах дэд станцууд болон шаардагдах цахилгааны хангамж зэрэг техникийн болон эдийн засгийн үр ашгийн тооцоог гаргасны дараа яаралтайгаар ТЭЗҮ-ийг боловсруулах ажилд орох юм байна.

Монгол, ОХУ-ын ажлын хэсгийн хуралдаан нь олон жил яригдсан асуудлыг ажил хэрэг болгох үүднээс харилцан ашигтай төсөл байхад анхаарч ажиллахын тулд дараачийн ажлын хэсгийн хуралдаан гурван улсын хамтарсан уулзалт байх нь зүйтэй гэдгийг тохирсон уулзалт болж өнгөрчээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Юу болоод тоть царайлаад нэг юм аа давтаад унав гэсэн чинь ХYК-ийн сонгуулийн сурталчилгаа эхэлж байгаа энэ гэж байна ш дээ

    0 0 Хариу бичих
  2. Songuuliin show ch ballah ni bna shuu. Humuus gehdee yalgaj salgadag bolson l doo.

    1 0 Хариу бичих
    • Songuuliin shougch estoi togs shig goeod,hohoo shig dongodoh gegch l boloh bololtoi

      0 0
    • Songuuliin shougch estoi togs shig goeod,hohoo shig dongodoh gegch l boloh bololtoi

      0 0
  3. Шинэ соргог юм юу ч алга, аль Хүрэлсүхийн айлчлалын үеээр бичиж байсан юм аа л хуулаад тавьчихаж, сонгуулийн сурталчилгаа хийж байнаа юм уу

    1 2 Хариу бичих