Үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 10 мянган төгрөгийн үнэтэй байна

Нийслэлийн статистикийн газар долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн судалгааг танилцуулдаг. 2020 оны нэгдүгээр сарын эхний долоо хоногт махны үнэ буурч, хүнсний ногооны үнэ өсчээ.

Махны дундаж үнэ                              

  • хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 8082 төгрөг
  • үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 10017 төгрөгийн үнэтэй байна.
  • Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 530 төгрөгөөр (5.0%), үхрийн цул махны үнэ 359 төгрөгөөр (2.9%)-аар тус тус буурсан байна.

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Баянзүрх”, “Хүчит шонхор” хүнсний захуудад хамгийн хямд буюу 8500 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 11800 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 156 төгрөгөөр (1.9%), харин хонины цул махны үнэ 90 төгрөгөөр (1.1%)-аар тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөгөөр худалдаалж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)