Монгол уулчид Азийн аваргын тэмцээнээс 2 алт, 1 мөнгөн медаль хүртлээ

Өмнөд Солонгос улсын Чангчун, Чонгсон хотуудад болсон Мөсөнд авиралтын Дэлхийн цомын цуврал тэмцээнүүд амжилттай болж өнгөрлөө. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн UIAA олон улсын уулын холбооны дэд Ерөнхийлөгч, Монголын уулчдын үндэсний холбооны тэмцээний төрөл хариуцсан дэд Ерөнхийлөгч Б.Золжаргалын удирдлаган дор ОУХМ Н.Хэрлэн, спортын мастер Б.Ариунбаяр, Ч.Мандахбаяр, дэд мастер Д.Отгонхүү, Д.Баасандорж, 1-р зэргтэй Ж.Сэдэд гэсэн тамирчдын бүрэлдэхүүнтэйгээр хоёр цуврал тэмцээнд оролцлоо. Тамирчдын нийт чансаа хоёрдугаар сард зарлагдана.

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 12-ны өдөр болсон Хурдын төрлийн шигшээ авиралтууд амжилттай болж ОУХМ Н.Хэрлэн, спортын мастер Б.Ариунбаяр, дэд мастер Д.Баасандорж нар тунаж үлдсэн бөгөөд тус тусын замаа амжилттай дуусгалаа.

Энэ жилийн Чонгсоны тэмцээн нь Дэлхийн цом, Азийн аварга гэсэн хосломол тэмцээн болж буй бөгөөд онооны жагсаалтаар: 

  • ОУХМ Н.Хэрлэн 17.45 оноотойгоор Азийн аваргын АЛТАН медаль /хурд,эр/
  • Спортын мастер Б.Ариунбаяр 24.06 оноотойгоор Азийн аваргын АЛТАН медаль /хурд , эм/
  • Спортын дэд мастер Д.Баасандорж 20.95 оноотойгоох Азийн аваргын ХҮРЭЛ медаль /хурд, эр/
  • Дэд мастер Д.Отгонхүү 8-р байр,/хурд,эр/
  • Спортын мастер Ч. Мандахбаяр 16-р /хурд,эр/ байранд тус тус шалгарчээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)