30 сая долларын зээлээр малын гоц халдварт өвчнийг 25 хувиар бууруулах төсөл хэрэгжүүлнэ

Мал аж ахуйд суурилсан үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, зах зээлтэй холбох, малын гаралтай бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж хөдөөгийн хүн амын амьжиргааг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилготойгоор Дэлхийн банкны 11 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийг хэрэгжүүлжээ. Уг төслийг Хөвсгөл, Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор гэсэн таван аймгийн 15 суманд 2013-2017 оны хооронд хэрэгжүүлсэн байна. Энэхүү төсөлд 13 мянга 684 малчин хамрагдсан бөгөөд төсөлд хамрагдсан нийт малчдын мах, сүү, ноос, ноолуураас олох орлого дунджаар 78 хувиар нэмэгдсэн байна. Ийнхүү төсөл амжилттай хэрэгжсэн учраас төслийн хоёрдугаар үе шат буюу "Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийг Дэлхийн банкны 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тохирцжээ.

Төслийг Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Булган, Орхон, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Сүхбаатар зэрэг 14 аймгийн 150 сумд болон Улаанбаатар хотод хэрэгжүүлэх юм байна. Ингэхдээ баруун долоон аймгийг малын гоц халдварт өвчнөөр тайван бүс хэмээн олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, төсөл хэрэгжих нийт аймгуудын мал эмнэлгийн лабораторийг сайжруулах, сүлжээ, дэд бүтцийг хөгжүүлэх, малын эмч нарыг чадавхижуулах ажээ.

Төслийн хүрээнд малын гоц халдварт өвчнийг 25 хувиар бууруулах, мах, сүүний гарцыг 15, малын үнэ цэнийг 20 хувиар нэмэгдүүлэх, 20 мянган малчдыг хамруулах зорилт дэвшүүлсэн байна. Дэлхийн банкнаас Олон улсын хөгжлийн ассоциацийн 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг 1.25 хувийн хүүтэй 30 жилийн хугацаатайгаар олгох юм байна. Засгийн газар энэхүү зээлийг хэлэлцээрийг зөвшилцөх саналаа УИХ-д өргөн барьжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Маш сайн байна..МАЛ ЭМНЭЛЭГ хөгжтүгэй ...МОНГОЛ хүний эрүүл мэнд мандтугай...

    0 0 Хариу бичих
  2. 2 shatnii tusuld khamruulj uguuch

    0 0 Хариу бичих