Ё.Баатарбилэг: Соёлын гурван том байгууллагыг буулгахгүй, засварлана

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл ѳглөө. Тэрээр УДБЭТ, УДБЭТ, Үндэсний ном сангийн барилгыг нурааж, буулгахгүй харин 2020 оны төсөвт суусан 6 тэрбум төгрөгөөр засвар хийнэ гэв.

Тэрээр “Би өнгөрсөн аравдугаар сард Байгалийн түүхийн музей дээр мэдэээл хийхдээ хэлсэн. ДБЭТ, УДЭТ, Төв номын санг шинэчлэх ажлыг зогсоолоо. Маш их улс төржиж байна гэдэг мэдээлэл хийсэн. Өнөөдөр энэ байр суурин дээрээ хэвээрээ байгаа. Тухайн үед дээрх гурван байгууллагын ажилтнууд хэвлэлийн хурал хийн манай салбарт оруулж ирж байсан хөрөнгө оруулалтыг зогсоож байгаа нь буруу, энэ ажлыг үргэлжлүүлж өгөөч. Тоног, төхөөрөмжийн шинэчлэл, уран бүтээлчдийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулах гээд олон асуудлууд байгаа. Соёлын салбарт сүүлийн олон жил хийгдээгүй энэ ажлыг зогсоомооргүй байна гэсэн хүсэлт тавьсан. Одоо улсын төсөвт Улсын Драмын эрдмийн театр, Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын төв номын санд тус бүр 2 тэрбум төгрөг суусан байгаа. Энэ мөнгөөр гурван байгууллагын барилгыг шинэчилж, засварлана.  

Улсын төсөвт эдгээр гурван байгууллагын шинэчлэх ажлыг эхлүүлэх гэж заасан.

Дуурь, бүжгийн эрдмийн театр болон Улсын драмын эрдмийн театрууд өмнө нь засвар хийлгэе гээд зургуудаа гаргаж байсан. Үүнд манай мэргэжлийнхэн үнэлэлт дүгнэлт өгнө" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Браво,Баатарбилэг сайд!

    0 0 Хариу бичих
  2. tov museum barilga 1 shono nuraadag ork said

    0 0 Хариу бичих
  3. Музей нуураасан хариуцлагаа хүлээгээрэй. Соёлгүй сайд минь!!!

    1 0 Хариу бичих
  4. Уран барилгын бие даасан сургууль бариач хуучин барилгачин багшын дээд сургууль гэж байсан шиг

    0 0 Хариу бичих
  5. Байгаа зүйлсээ засаад янзалаад л явсан нь дээр ! Бүх улс түүх соёлын дурсгалт зүйлсээ хадгалж, арчилж авч үлддэг

    1 0 Хариу бичих
  6. Музей нуураасан хариуцлагаа хүлээгээрэй. Соёлгүй сайд минь

    1 0 Хариу бичих