"Монгол Тэмүүлэл" сургуулийг Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн байр руу шилжүүлэхээр болжээ

Кэмбрижийн сургалттай "Монгол Тэмүүлэл" сургуулийг Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн нэг бүтэн корпуст засвар хийн шилжүүлэхээр болж байгаа талаар Ё.Баатарбилэг сайд хэллээ. Уг байр нь нь "Монгол Тэмүүлэл" сургуулийн хуучин хичээллэж байсан талбайн хувьд ижил бөгөөд стандарыг хангаж засаж тохижуулсан гэв. Өнгөрсөн нэг жил хэл ам дагуулсан "Монгол-Тэмүүлэл" болон 133-р сургуулийн асуудлыг эхний байдлаар ийнхүү шийджээ. Учир нь 133-р сургууль 3000 орчим хүүхэдтэй тул тус сургуулийг нүүлгэн шилжүүлэх, сурагчдыг тараан байршуулах боломжгүй, харин сургуульд өргөтгөл барьж байгаа бөгөөд ирэх хичээлийн шинэ жилд ашиглалтад орон гэнэ.

Харин "Монгол-Тэмүүлэл" сургуулийн газар шийдэгдсэн бөгөөд 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ирэх гуравдугаар сараас баригдаж эхлэх нь ээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Москва хороолол

    0 0 Хариу бичих