Африкийн хамгийн баян эмэгтэй орос гаралтай

Анголын Ерөнхийлөгч агсан Жозе Эдуарду душ Сантушын охин Изабель душ Сантуш Африкийн хамгийн баян эмэгтэй бөгөөд төрснөөсөө хойш Оросын иргэншлэлээ хадгалж иржээ. Тэрбээр энэ тухайгаа ТАСС агентлагийн сурвалжлагчид ярьсан байна.

“Би төрөлхийн орос” гэж тэр нэгдүгээр сарын 9-нд хэлжээ. Душ Сантуш 1973 онд Баку хотноо Татьяна Куканова, Жозе Эдуарду душ Сантуш хоёрын гэр бүлд төржээ. Эцэг нь тэр үед Анголыг чөлөөлөх хөдөлгөөний идэвхтэй гишүүн байв. Сантуш Анголыг 1979 оноос 2017 он хүртэл тэргүүлсэн юм.

Изабель 2016–2017 онуудад төрийн мэдлийн Sonango гэх нефтийн компанийг толгойлж байгаад халагдсаныхаа дараа нөхрийн хамт Дубайд суурьшин амьдарч байна. 2.3 тэрбум долларын хөрөнгөтэй Изабель Африкийн найм дахь чинээлэг эрхэм хэмээн Forbes бичсэн байдаг.

Үндэсний баялагийг буцаах албаны мэдүүлгийн дагуу Анголын шүүх Изабель душ Сантушын дансыг 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд битүүмжилжээ.

Анголын Ерөнхий прокурор түүнийг улсад 1.36 тэрбум долларын хохирол учруулсан хэмээн буруутгаж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)