АНУ, Хятадын талууд энэ сарын 15-нд хэлэлцээрт гарын үсэг зурна

 АНУ, БНХАУ-ын хооронд удаан хугацааны турш яригдаж буй худалдааны хэлэлцээрийн эхний үе шатны хэлэлцээрт нэгдүгээр сарын 15-ны өдөр талууд гарын үсэг зурахаар төлөвлөж байна гэж АНУ-ын талаас мэдэгдсэн. 
Уг гарын үсэг зурах ёслолд БНХАУ-ын талаас Хятадын дэд ерөнхийлөгч Луи Хэ тэргүүтэй төлөөлөгчид оролцохоор өнөөдөр Вашингтоныг зорьжээ.
Гарын үсэг зурах ёслолын өмнө буюу маргааш талуудын төлөөлөгчид оролцсон хүндэтгэлийн зоог барих ёслол болохоор товлогдоод байгааг эх сурвалж мэдээлэв.
Уг ёслол хүлээгдэж байгаа өнөө өглөөний байдлаар Шанхайн хөрөнгийн биржийн Даваа гаригийн арилжаа 0.25 хувийн бууралттай, Австралийн бирж 0.55 хувийн бууралттай нээгдсэнийг эдийн засагч хэллээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)