Дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд сургалт явуулж байна

Эрчим хүчний зохицуулах хорооноос Дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд зориулсан сургалтыг зохион байгуулж байна.

 Орон сууцны конторууд,  ОСНААУГ-ын төлөөлөл оролцож байгаа энэ сургалтын үеэр  тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийн тайлан бэлдэх, түүнийг дүгнэх, төлбөрийн мөнгөний урсгалын хувь хэмжээг тогтоох,  Аж ахуйн харилцааны дүрмийг хэрэгжүүлэх, үнэ тарифын санал боловсруулах, “Холболтын журам”-ын танилцуулга, нэмэлт өөрчлөлт оруулсан заалтууд, эрчим хүчний хэмнэлтийн бодлого, эрчим хүч хэмнэлт, зохистой хэрэглээ зэрэг сэдвийн хүрээнд Эрчим хүчний зохицуулах хорооны мэргэжилтнүүд  сургалтыг удирдан явуулж байгаа юм.

Сургалтад нийт 22 тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагын 200 гаруй  төлөөлөл оролцож байгаа бөгөөд маргааш үргэлжилнэ.         


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)