Эр, эмийн хооронд илжиг шиг жороолох хуультай болно

Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш нийт зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Гэхдээ гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэхээс илүү бусад хуулийн шинэчлэлийг дагалдаж хийгдсэн өөрчлөлтүүд юм. Тухайлбал, 2002 онд Иргэний хууль, 2011 онд Нотариатын тухай, 2012 онд Эвлэрүүлэн зуучлалын тухай, 2016 онд Хүүхэд хамгааллын тухай, 2018 онд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд Гэр бүлийн тухай хууль гуяа дагасан хүзүү мэт явж ирсэн байна.

Гэвч практикт гэр бүл, нийгмийн амьдралд ихээхэн өөрчлөлт гарч, залуус гэрлэлтээ батлуулахгүйгээр хамтран амьдрах, гадаадын иргэнтэй гэр бүл болох зэргээр иргэд гэр бүлийн харилцаанд чөлөөтэй хандах болжээ. Мөн гэр бүл цуцлалт, гэр бүлийн гишүүдийн маргаан, гэр бүл дэх хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл байсаар байна. Гэр бүл цуцалсны дараа хүүхдийн тэтгэмжээ хугацаандаа бүрэн төлөхгүй, хүүхдэд тавих эцэг, эхийн анхаарал, халамж суларснаас хүүхдийн зан төлөв сэтгэхүй, сурлага, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэх зэргээр хүүхдийн эрх гэр бүлийн хүрээнд зөрчигдөх болсон.

2017 онд 20470 хос гэрлэлтээ бүртгүүлж, 3945 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан байна. Гэрлэлт цуцлалтыг гэр бүл байсан хугацаагаар нь авч үзэхэд гэрлэлтээ цуцлуулсан нийт хосын 58.6 хувь нь 10-аас дээш жил, 21.2 хувь нь 7-9, 13.6 хувь нь 4-6, 6.3 хувь нь 1-3 жил, 0.3 хувь нь нэг жил хамт амьдарчээ. “Эр, эмийн хооронд илжиг бүү жороол” гэж ярьдаг ч зарим тохиолдолд төрийн зүгээс эр, эмийн хооронд илжиг шиг жороолохоос өөр аргагүй байгаа нь дээрх үзүүлэлтүүдээс харагдаж байна.

Гэрлэлт цуцлалт нь хөдөлмөр эрхлэлт, санхүүгий шалтгаанаас гадна үзэл бодлын зөрчил, үл ойлголцол, хардалт зэрэг гэр бүлийн гишүүдийн хэвийн бус харилцаанаас болдог байна. Энэ нь иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн харилцааны нарийн төвөгтэй асуудлыг шийдэх зохицуулалтыг бий болгох шаардлагатай байгааг харуулж байна. Бүр өмнө нь хуульд багаагүй шинэ харилцааг ч хуульчлах шаардлага тулгарчээ.  Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Гэр бүлийн тухай хуульд гадаадын иргэн болон харьяалалгүй этгээд оролцсон гэр бүлийн харилцааны зохицуулалтыг нарийн тусгаагүй байдаг ажээ. Гэтэл практикт гадаадын иргэн, харьяалалгүй этгээдтэй гэрлэх, гэрлэлт цуцлах, гадаадын гэр бүл, иргэнд хүүхэд үрчлэлттэй холбоотой асуудлууд гарах болжээ. Тиймээс нийгмийн үндсэн нэгж болсон гэр бүлийн харилцааг хуулиар нарийвчлан зохицуулахаар Засгийн газраас Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан юм. Уг төслийн хэлэлцэх эсэхийг УИХ энэ долоо хоногт шийдэхээр төлөвлөөд байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. хамтран амьдрагч нөгөө хүнийхээ өмчийг өөрийн болгоод авч гэрээсээ хөөдөг

    0 0 Хариу бичих
  2. Манай ах, ахын эхнэр хоёрын дундуур тэр эхнэрийнх нь дүү гэж нэг эргүү сда жороолсоор байгаад салгаж билээ. Эр юм байж хов жив их ярьдаг, хүн муулж ярихдаа тун сайн шал хөгийн сда. Манай ахыг 10 жилийн нэг ангид байсан эмэгтэйтэй уулзаад сууж байхад нь нэг эмэгтэйтэй баардаж байна гэж эгчдээ утасдаж хэлсэн байгаан. Гэх мэт, яг нүдэнд харагдаж байгаагаараа эгчдээ хэлээд, нэмж тагнуулдаад, ёстой өвчтэй. Ингэсээр байгаад гэр бүлийн доторхи уур амьсгалыг хурцатгаад. Бараг үүнээс болж л гэж бүл нь салсан даа. Манай ах ямар ч байсан баабник биш. Гэхдээ гэр бүл салсан, хэн ч хожоогүй, хүүхэд өнчирсөн, тэр эргүү сдаа өөр ямар хүмүүсийн хооронд хов базаж яваа бол.

    0 0 Хариу бичих
  3. Хэний буруугаас болж гэр бүл салж байгаагаас нь хамааран хөрөнгийг нь хуваадаг заалт хэрэгтэй. буруутай этгээд бага хөрөнгө авна гэсэн үг

    0 0 Хариу бичих
  4. Араар нь тавьж, биесээхуурдаг асуудлыг нэг мөр хуульчлах ёстой, тэр цагт л гэр бүл салалт буурна

    0 0 Хариу бичих
  5. Зүйр цэцэн үгээр гарчиглаад, юун хэлэмгий юм. "Дээрх үзүүлэлтүүд" нь өмнөх дэглэмийн үед ч байсан. Ямар ч улсад ийм л байдаг. Перспектив хараагүй зохиогч байна. Нийгмийнхээ хувьсал, дэвшилд хуулиа зохицуулалгүй яахав. Шаардлагагүй, үндэслэлгүй сөрөг хандлага гаргаад. Ийм нийтлэлийг магнайдаа залсан Eagle өнөөдрийн ХМХ-үүдээс хамгийн тэнэг нь байлаа.

    0 0 Хариу бичих
  6. гэрлэлтийн явцад төрсөн хүүхдийг л ЗААВАЛ ЗӨВХӨН ТӨРСӨН ЭЦГЭЭР НЬ (албан бус гэр бүл байвал эцэг тогтоолгодог байх) ОВОГЛОДОГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ХЭРЭВ ТАТГАЛЗВАЛ (хүүхэд төрсөн эцгээрээ овоглоогүй бол сүүлд салсан тохиолдолд) ТЭТГЭМЖ ӨГДӨГГҮЙ БАЙХААР ХУУЛЬЧЛАХ ХЭРЭГТЭЙ.

    0 0 Хариу бичих
    • Эм бурхан ноёлох зуун

      0 0
  7. Нэг юм нэммээр байна.нийгэмд архидалт газар авснаас болж иргэдийн эрүүл мэнд муудаж байна. Мөн ар гэрт байнга хэрүүл маргаан үүсэх, гэр бүлийн харилцаа муудах гэх мэт асуудал үүсч байна. Мэдээж нэг хүн ганцаараа архидан согтуурах нь бага ба найз нөхөд гэсэн архинд дуртай хүмүүс нэг нэгнийгээ уруу татаж байна. Тиймээс хэн нэгнийг архи уухыг уриалсан хүмүүсийг ямар нэг байдлаар хязгаарламаар байна.....Бодолцож үзнэ үү хүмүүсээ

    3 0 Хариу бичих
    • хүүхдүүдээ бүр цэцэрлэгээс нь эхлээд янз бүрийн хэрэгтэй хэрэггүй баярыг зохион байгуулалттайгаар тэмдэглэж сургаж бна. цэцэрлэг, сургууль, дээд сургууль ... гэж явсаар хамгийн сүүлд хонхны буюу лонхны баяр гэж архидаад дуусдаг. за дараа нь ажилд ороод хамт олноороо яадаг билээ ? боловсролын байдал ийм байхад архичин болгох архичин болохгүй өөр хаачихав ??????

      0 0