Хатан хаан ач хүүгийнхээ шийдвэрийг хүлээн зөвшөөрчээ

Их Британийн хатан хаан II Элизавет ханхүү Харри, түүний гэргий Меган Маркл нарын хааны гэр бүлийн эрх үүргээс татгалзаж, шинэ амьдрал эхлүүлэх шийдвэрийг дэмжиж байна. Энэ тухай даваа гарагийн орой Букингемийн ордноос гаргасан албан ёсны мэдээлэлд дурджээ.

"Өнөөдөр манай гэр бүлийнхэн ач хүү болон түүний гэр бүлийн ирээдүйн талаар ул суурьтай ярилцлаа. Бид Харри, Меган нарыг амьдралаа шинээр цогцлоохыг бүх талаар дэмжиж байна. Тэд хааны гэр бүлийн гишүүн хэвээрээ үлдэх ч илүү хараат бус амьдралаар амьдрах хүсэл эрмэлзлийг нь бид ойлгож байна"гэж Хатан хааны мэдэгдэлд дурджээ.

Даваа гарагт угсаа залгамжлагч Уэльсийн хунтайж Чарльз, ханхүү Уильяам, Харри нартай уулзсаныхаа дараа Хатан хаан залуу гэр бүлийг ирээдүйд хааны гэр бүл, Их Британийн засгийн газраас санхүүгийн хувьд хараат байлгахыг хүсэхгүй байгааг онцоллоо. Өөрөөр хэлбэл Харригийн гэр бүлийг ордноос гадуур амьдралын хэв маягт шилжих хугацаа хэрэгтэй гэжээ.

"Эдгээр асуудлуудыг шийдэхэд хугацаа хэрэгтэй. Хийх ажил маш их байгаа. Гэхдээ би ойрын өдрүүдэд эцсийн шийдвэрээ гаргана" гэж Хатан хаан  Элизабет онцолжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)