"Joker" кино Оскарт хамгийн олон төрөлд нэр дэвшлээ

92 дахь удаагийн Оскарын наадмын нэр дэвшигчид өчигдөр тодорлоо. Улмаар 2019 оны аравдугаар сард нээлтээ хийсэн "Joker" кино хамгийн олон буюу 11 номинацид нэр дэвшлээ. 

Анх удаа бүрэн хэмжээний кино болж, Жокерын дотоод ертөнцийг өгүүлсэн тус бүтээл Оскарын наадмын шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг гол дүрийн жүжигчин, шилдэг кино зохиол зэрэг номинациудад өрсөлдөхөөр болоод байна. 

Зөвхөн Жокерын дүрийг бүтээхийн тулд жүжигчин Хоакин Фэникс асар их өөрчлөлтийг өөртөө хийж, гайхалтай сайн бүтээсэн учир түүнийг Оскар хүртэнэ гэдэг нь бараг л эргэлзээгүй болоод байгаа юм. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Хамгийн сайн кино болсон. Шүүмжлэлтэй. Ухаарал өгсөн

    0 0 Хариу бичих