20 сая төгрөгөөс дээшхи гүйлгээг Санхүүгийн мэдээллийн албанд мэдэгдэнэ

Хорин сая төгрөгөөс дээш бэлэн мөнгөний гүйлгээ болон түүнтэй тэнцэх хэмжээний валютын шилжүүлгийг ажлын 5 хоногийн дотор Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх журам хэрэгжиж эхлээд байна. 

Монгол Улс "Саарал жагсаалт"-д орж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр мэдээлэх үүрэгтэй этгээдийн хамрах хүрээг өргөжүүлсэнтэй холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Монголбанкны Ерөнхийлөгчийн А-326 дугаартай тушаалаар “Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй этгээдээс цахимаар мэдээлэл ирүүлэх журам”-ыг ийнхүү шинэчлэн баталсан байна.

Энэ журмыг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан Мэдээлэх үүрэгтэй этгээдээс мөн хуулийн 7 дугаар зүйл, 9 дүгээр зүйлд заасан гүйлгээний талаарх мэдээллийг Санхүүгийн мэдээллийн албанд цахимаар мэдээлэх үйл ажиллагаанд мөрдөнө.

Журамтай ЭНД дарж танилцана уу.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. Саарал жагсаалтад орлоо гээд муусайн ардуудаа шахаж дарамтлах юу байна? Дээрхи томчуулийн хэргийн эздээ яаж ч чадахгүй байж.

    0 0 Хариу бичих
  2. ene ni dansandaa 20n says deesh togrogt irgediig shalgah,shantaajlah huuliin shahalt uzuuleh irgediin oson deeshlehgui blgah manan giin deglemiin negeehen jijighen ajil

    1 0 Хариу бичих
  3. Чухам ямар гүйлгээг хэлээд байгаа юм бол ойлгохгуй байна шүү тодорхой мэдээлэл өгөөчээ

    0 0 Хариу бичих
  4. Дотоод гадаад гүйлгээ ялгаатай байлгүй дээ. Эс тэгвэл бас л хүндрэлтэй л юм. Мэдээгээ тодорхой бичээрэй. Би бодохдоо зөвхөн гадаад гүйлгээ байх л гэж ойлголоо.

    0 0 Хариу бичих
  5. Дээдсийн тэрбум .алт эрдэнэс.ашигтмалтмалаа офшёроо хянаж байгаа юм уу.

    0 0 Хариу бичих
  6. Байр авч байгаа бүх хүмүүсийг шалгана гэсэн үг кккк

    0 0 Хариу бичих
  7. 100 саяын машин авбал сэжигтэйд орох уу

    0 0 Хариу бичих
    • Орно гэнэ ээ. Мөнгө шилжүүлэгч, хүлээн авагч тус бүрийн биеийн байцаалт, орлогын эх үүсвэр, ажил эрхлэлт гэх зэргийн асуултад унавал шууд л атг-рүү ажлын 5 өдрийн дотор ачигдана гэнэ.

      0 0