"1917" кино Box office-ийг тэргүүллээ

Найруулагч Сэм Мендесийн ажилласан, дэлхийн нэгдүгээр дайны үеийн тухай өгүүлэх "1917" кино нэгдүгээр сарын 10-нд нээлтээ хийсэн. Тус бүтээл өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн Алтан бөмбөрцөг наадмын шилдэг кино шагналыг хүртээд байгаа юм.

Тэгвэл "1917" кино нээлтээ хийсэн долоо хоногтоо 39.7 сая ам.долларын ашиг, орлогоор Box office-ийг тэргүүлээд байна. Удаах байрт гурван долоо хоногийн турш нэгдүгээрт бичигдсэн оддын дайны шинэ анги жагсжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)