Монгол гэрэл зурагчны авсан адуучны зураг шилдэгт шалгарчээ

Олон Улсын Спортын сэтгүүлчдийн холбоо /AIPS/-ны Спортын сэтгүүлзүйн шилдгүүдийг шалгаруулах “AIPS Sport Media Awards”-д монгол зурагчны бүтээл шилдэг гуравт багтжээ.

Тус наадмын “Спортын гайхамшигт агшин” төрөлд шилдэг гуравт багтсан гэрэл зурагчин:

1.Ganbat Chuluunbaatar (Mongolia), Before a catch! – Mongolian Sports Press Union

2.Juan Arboleda (Colombia), You set the limits – AFP

3.Zhuang Wu (China), Chinese boxer Xu Can – Xinhua.

Уг шилдэг гэрэл зургийн төрөлд 125 орны уран бүтээлийн 1746 бүтээл ирүүлснээс  манай зурагчин Ч.Ганбатын уурга шүүрч буй адуучны зураг шилдэг 3 бүтээлийн нэгээр тодорч эцсийн шалгаруултанд тунаж үлдсэн байна.

Ингэснээр Ч.Ганбат хоёрдугаар сарын 2-нд Унгарт болох AIPS-ийн хуралд уригдан, шагналаа авахаар болов. Мөн тус хурлаар шилдэг гурван зургаас шилдгийн шилдлийг шалгаруулах юм.

Тэрээр олимпийн болон спортын олон улсын тэмцээн уралдааныг тогтмол сурвалжилдаг бөгөөд “Риогийн олимп миний дуранд” гэрэл зургийн үзэсгэлэнг Blue Moon арт галерейд нээж хүн төрөлхтний цэнгэлийн манлайгаас буулган авсан шилдэг 64 бүтээлээ олон нийтэд гурван өдрийн хугацаатай дэлгэн сонирхуулж байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Zurgiig ni oruulchihad bolohgui bnuu Hagas dutuu yum hiij bh yum

    1 0 Хариу бичих