Дотоод хэргийн их сургуульд иргэдийг сонгон шалгаруулна

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор сонгон шалгаруулалт явуулахаар болжээ. Цагдаагийн ерөнхий газраас Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран хэв журмын цагдаа, цагдаа-жолооч, эм зүйч, химич, биологич, экологийн мэргэжилтэн, цэргийн байгууллагад жолооч, эргүүлчин, харуулчны ажлын байранд бакалаврын болон бүрэн дунд боловсролтой хугацаат цэргийн алба хаасан иргэдийг шалгаруулан суралцуулах юм.

Уг шалгаруулалтад ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа иргэд өрсөлдөхөөр бүртгүүлэх бөгөөд хоёр үе шаттай явагдах аж.

Нэгдүгээр үе шат: Бүртгэлийг Улаанбаатар хотод Дүүрэг дэх цагдаагийн газар, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газар,  Дотоодын цэргийн 05, 805 дугаар анги, Дотоодын цэргийн штаб, Автобааз, Хар тамхитай тэмцэх газар, Экологийн цагдаагийн алба;

- Орон нутагт нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллагад тус тус 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 02 дугаар сарын 28-ны өдрийг  хүртэл хугацаанд бүртгүүлж, судалгаанд хамрагдана.

Хоёрдугаар үе шат: Судалгаанд хамрагдсан иргэдийг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр /Даваа гараг/-ийн 09.30 цагаас Дотоодын цэргийн 05 дугаар ангид зохион байгуулагдах нэгдсэн бүртгэлд хамруулж, шалгалтад орох эрх олгоно. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн 70191041, 70191043 дугаарын утсаар холбогдож лавлаж болох юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Алтаншагай би ахлагч болох хүсэлтэй байна хугцаат болон гэрээт 2 жил алба хаасан гэвч ар гэрийн асуудлаар сургуулын арван жилээ төгсөж чадгүй улмаас ахлагч болж чадахгүй байга юм надад тус болооч

    0 0 Хариу бичих