УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар гадаадад томилолттой яваа учраас УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хурлыг удирдаж байна. Өнөөдрийн чуулганаар дараах хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.

  • Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.09.25-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүн 2019.10.11-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Учрал нарын есөн гишүүн 2019.04.24-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.08-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
     

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)