ИНФОГРАФИК: Үхрийн махны хэрэглээгээр тэргүүлэгчид

Үхрийн махны хэрэглээгээр жилд нэг хүн 39,9 кг-ийн хэрэглээтэй Аргентин улс тэргүүлжээ. Гэтэл тус улс үхрийн махны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэггүй. Жилдээ 3 сая тонныг л бэлтгэдэг байна. Хоёрдугаарт,  жилдээ 12.7 сая тонн үхрийн мах үйлдвэрлэдэг, нэг хүн нь 26.1 кг үхрийн мах иддэг америкчууд орсон бол жилийн хэрэглээ нь 24.5 кг бразилчууд 10. 2 сая тонн мах үйлдвэрлэдэг гэнэ.  

Үхрийн махны хэрэглээ нь  амьдралын түвшин, хоолны соёл, махны үйлдвэрлэл зэргээс хамаарна. Монголын хувьд тодорхой судалгаа байхгүйгээс жагсаалтад багтсангүй. Гэхдээ монгол хүний жилийн махны хэрэглээг 70 кг орчим гэж үздэг. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Үхрийн мах гэснээс, манайд нэг зовлон байдаг. Мал, махны эрүүл ахуй гэдэг зүйл зах зээлд шилжсэнээс хойш мартагдаад, харин сүүлийн жилүүдэд энэ асуудал их яригддаг, мөн хөөрхий Мэрэгжлийн хяналт, Мал эмнэлгийнхэн ажлаа чадах ядахаараа хийж байгаа ч хяналтдаа бүрэн авдаг болтол яагаа ч үгүй байна. Хүнсний захууд дээр зарагдаж байгаа мах элдэв малын өвчтэй эсэхийг хэн ч мэдэхгүй. Шалгадаг, хянадаг нэгж байдаг л байх, гэхдээ баталгаа үгүй, бүгдийг хянаж чаддаггүй ч байх. Захыг больё гэхэд Номин, Оргил, иМарт зэрэгт зардаг махнууд элдэв малын өвчингүй байж чадах уу? Ийм учраас монголд мэдиум стэйк идэх боломжгүй. Махаа ч экспортлох талаар мянган жил ярьж байгаа ч малын өвчний тархалт ихтэй, хяналт султай, мал эмнэлэг хүчээ авч чадаагүй улсаас ямар ч улс мах авдаггүй. Ийм л байна.

    0 0 Хариу бичих
  2. Манайх дунджаар 90 орчим кг мах, үүнээс үхрийн мах 30 кг орчим байгаа, тэгэхлээр нилээн дээгүүр орох үзүүлэлт,

    0 0 Хариу бичих
  3. Өдөрт 200гр мах идэхэд л жилд 73кг болж бна шд.

    0 0 Хариу бичих
    • Хүний махны идэх ёстой норм 200 гр гэдэг болохоос яг хэрэг дээрээ ингэж иддэг үү? Үгүй ш дээ, манайд ихэнхи айлууд өдөртөө нэг л удаа хоол хийдэг. 3-4 ам бүлтэй дундач буюу арай ядуувтар айл орой нэг удаа хийдэг хоолондоо 400гр-аас ихгүй хоол хийдэг байх. Ингэхлээр, нэг хүний иддэг мах 100 гр хүрэхтэй үгүйтэй. Арай хангалуун айлын иддэг махны хэмжээ ч нэг их овойж оцойгоод байхгүй байх, мах ихтэй хоол өдөр бүр ч иддэггүй. Жаахан хүүхэд их мах идэхгүй. Ингээд үзэхээр нэг хүний өдөрт хэрэглэх мах 80гр гээд тооцвол жилд үсрээд 30кг хүрэхтэй үгүйтэй л юм байна даа.

      0 0
    • Яая ийм мундаг ухаантай хүмүүс монголд л байдаг юм. Шууд бодоод гаргаж байна шд.

      0 0
  4. 800000 өрх жилд нэг үхэр бараг л иднэ. нэг үхэр 150кг орчим махтай гэж үзвэл: 800000 өрх*0,7 үхэр*150кг мах/3.2 сая хүн=жилд ойролцоогоор 26кг мах идэх юм уу даа.

    0 0 Хариу бичих