Толгойт, МҮОНРТ орчмын агаар бохирдолтой гарчээ

Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарыг хянах 15 харуул ажиллаж байгаа бөгөөд 15 минут тутамд 3-6 үзүүлэлтийг хэмжиж, Agaar.mn цахим хуудсаар тасралтгүй мэдээлж байгаа. 

Тэгвэл Agaar.mn цахим хуудсанд мэдээлснээр өнөөдөр 09:00 минутын байдлаар нийслэлийн Толгойт, МҮОНРТ орчмын агаар бохирдолтой гарлаа. Харин Монгол газар, Ургах наран орчмын агаар хэвийн, дөрвөн цэгт бага бохирдолтой гарчээ. 

Агаарын чанарын индекс 0-50 үед хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй. Харин 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй юм. Харин ДЭМБ-аас гаргасан стандартаар агаарын бохирдол 500-гаас дээш бол хүний эрүүл мэндэд онц ноцтой хохирол учруулна гэж үздэг аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)