Угаарын хийнд хордсон таван хүн эмчлүүлж байна

Энэ долоо хоногт нэг гэр бүлийн хоёр хүн угаартсаны улмаас нөхөр нь нас барж, эхнэр нь эмчлүүлж байгаа талаар Нийслэлийн онцгой байдлын газар мэдээллээ.

Сүүлийн гурав хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хордсон 19 дуудлага ирсэн байна. Үүнээс 35 том хүн, 19 хүүхэд эмнэлэгт хандаж, тусламж авсан бөгөөд бусад нь гэрээр зөвлөгөө авчээ. Одоогийн байдлаар эмнэлэгт таван том хүн хэвтэн эмчлүүлж байна.

Өнөөдрийн байдлаар 18 мянга гаруй айл, өрхөд угаарын хий мэдрэгч суурилуулаад байна. Дараагийн 60 мянган угаарын хий мэдрэгчийг ирэх бямба гарагт нийлүүлнэ гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)