Польш улс ахмадууддаа 13 дахь сарын тэтгэвэр олгоно

Польшийн эрх баригчид ахмад настнууддаа 13 дахь сарын тэтгэвэр олгох хуулийн төсөл санаачлан баталжээ. Шинэ хуулийн талаар тус улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн бодлогын сайд “Ахмадуудад олгох 13 дахь сарын тэтгэвэр нь нэг удаагийн арга хэмжээ биш юм. Цаашид жил бүрийн дөрөвдүгээр сард тогтмол олгож байх болно. Хэмжээний хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх буюу 891-1200 злот /210-282 евро/ байх юм” хэмээн мэдэгджээ. Нийт 9.8 сая ахмад настан энэ хуульд хамрагдах тооцоо байгаа аж.  

Тус улсын эрх баригчид мөн 2021 оноос 14 дэх сарын тэтгэвэр өгөх асуудлыг ч ярьж байгаа юм байна. Гэхдээ энэ нь тухайн үед улс орны эдийн засаг, орлого ямар байхаас шалтгаалах гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)