Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хойшлууллаа

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д ирүүлсэн. Үүний дагуу УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцлээ. Гэвч дэд хорооны хоёр гишүүн гадаадад томилолттой яваа учраас ирэхээр нь дахин хуралдахаар болжээ. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдээр парламентад хамгийн олон удаа сонгогдсон гишүүд ажилладаг юм. Тодруулбал, тус дэд хороог УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж удирдаж, гишүүдээр нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар ажилаж байна.

Улсын ерөнхий прокурорын саналыг 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой ч дэд хороо нэгдсэн саналаар шийдвэрээ гаргах хуулийн зохицуулалттай ажээ. Тиймээс заавал бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах ёстой гэдгийг дэд хорооны дарга Ц.Нямдорж гишүүн хэллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Борвиныхоо баасыг арилгаагүй иймэрхүү ойворгон жаал төрд байна гээд бодохоор Монгол улс яаж хөгжих вэ дээ. Хүүхэн, хулгай хоёроос өөр сэтгэхүй толгойд нь байхгүй хүн төрийн жолоог атгалцаж байна гээ боддоо.

    0 0 Хариу бичих