Ц.Нямдорж: Н.Номтойбаярын холбогдсон хэрэг нууцын зэрэглэлтэй

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хурал хойшиллоо. Дэд хорооны таван гишүүний гурав нь хуралд оролцсон бөгөөд хоёр нь гадаадад томилолттой байгаа аж. Улмаар дэд хорооны бүх гишүүний саналаар шийдвэр гаргах шаардлагатай гэж үзсэн учраас хурлыг ийнхүү хойшлуулжээ. Энэ талаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж “Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдлаа. Д.Лүндээжанцан гишүүн Ерөнхий прокурорын санал ирэхээс өмнө гадаад руу томилолтоор явсан. Ч.Улаан гишүүн санал ирсний дараа гадаад явсан. Тиймээс хоёр гишүүн хуралд оролцоогүй. Дэд хорооны гишүүд бүрэн ирцтэйгээр хуралдаж, шийдвэр гаргая гэж үзсэн. Д.Лүндээжанцан  гишүүн энэ сарын 19-нд ирнэ. Харин Ч.Улаан гишүүнийг дуудуулна. Тиймээс хоёр гишүүнийг ирэхээр дэд хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж шийдвэрлэнэ. Ирэх долоо хоногт асуудлыг шийдвэрлэнэ” гэлээ. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ерөнхий прокуророос ямар асуудлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлсэн бэ?

-Ерөнхий прокуророос нууц гэсэн дардастай бичиг ирсэн. Тиймээс дэд хорооны хуралдаан хаалттай болсон. Мөрдөн шалгаж байгаа хэрэг нь нууцтай холбоотой  учраас мэдээллийг прокурорын зөвшөөрсөн хэмжээнд өгдөг. Тиймээс нарийн мэдээлэл өгч чадахгүй.

-Прокурорын хүсэлтийг 48 цагийн дотор хэлэлцэх хуулийн заалттай. Өнөөдөр хэлэлцэж амжихгүй учраас дэг зөрчигдөх нь. Үүнийг зохицуулах хуулийн гаргалгаа бий юү?

-Тодорхой бодитой шалтгааны улмаас дэг зөрчигдөх нь. 1-2 гишүүн томилолттой байгаа учир Халдашгүй байдлын дэд хороо хуралдах боломжгүй боллоо. Ерөнхий прокурор Ч.Улаан сайдын томилолтыг мэдээгүй байсан бололтой. ирэх долоо хоногт хуралдааныг үргэлжлүүлээд явна.

-Н.Номтойбаяр гишүүнийг хуралд оролцуулах уу?

-Н.Номтойбаярыг хуралд ирүүлнэ. Гэхдээ өнөөдөр биш. Дэд хорооны гишүүдийн ирц бүрдэж, хуралдахаар хуралд оролцуулна.

-Хурлыг нээлттэй явуулах боломж бий юү?

-Нээлттэй хурал хийх бололцоо байхгүй. Нууцын зэрэглэлтэй бичиг ирсэн учраас асуудлыг нээлттэй хэлэлцэх боломжгүй.

-Өмнө нь ЖДҮХС-гийн хэрэгт холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг хүлээж аваагүй. Гишүүдээ хамгаалаад байдаг юм биш үү?

-Хамгаалсан зүйл байхгүй. Өмнө ЖДҮХС-гийн асуудлыг хэлэлцэхэд “Хэрэг нь шалгагдаж дууссан бол хэрэгт холбогдсон хүмүүсийг бөөнд нь оруулж ир гэсэн. Нэг удаагийн шийдвэрээр УИХ шийдвэрээ гаргая” гэсэн. Тухайн үед “Шалгаж дуусаагүй” гэж байсан. Үүнээс хойш прокуророос санал оруул ирээгүй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

  1. Нямдорж Н.Номтойбаяраас их хэмжээний авилгал аваад түүнийг хаацайлж бгаа. Энэ новшийг зайлуулах хэрэгтэй!

    1 0 Хариу бичих
  2. .Энэ мэнгэт хэзээ үхэж далд орж Монголд буян болох юм бол... Их Хуралд олон дахиж сонгогдсон гишүүд бүгд Эх орондоо гай чирсэн МАНгарууд АНдуурагсад газар нутгаас минь зайлцгаагаасай билээ...

    0 0 Хариу бичих
  3. нямдорж бүх юмны хаалт болсон юмуу

    0 0 Хариу бичих
  4. Nymdorj ih ymnii haalt bugluus bolj bndaa Songuuliar neg zailaad shorondoo orj dald oroh baigaa daa vneheer ZALHAJ bna!

    2 0 Хариу бичих
  5. Нямдорж бол МАН-ын улаан хамгаалагч. Хэрвээ өөр хэн нэгэн иймэрхүү асуудалд холбогдсон бол Нямдорж босон харайж цовхжиж байгаа. Төрийн үйл хэрэг, хуулийн эрх тэгш байдал, Нямдоржид сонин биш. Ийм ХЗСайд гэж байх уу??????????

    1 0 Хариу бичих
  6. Хуцваа. Гишүүдийн үйлдсэн хэрэг бүр нууцын зэрэглэлтэй болчих юмаа, ард түмнийг үнэхээр их басамжлан доромжлох юмаа.

    1 0 Хариу бичих
  7. гишүүн болохоор нууцлаад байдаг хүн алцийм уу.бас зоригийн хэрэг шиг.нямдоржоо болилдоо хөгшин дөгцөг тэтгэвэртэ гараа

    1 0 Хариу бичих
  8. Яагаад дандаа болхгүй талаас нь ярьж байдаг юм бэ? Хуралаа хийх л ёстой шүү дээ...

    0 0 Хариу бичих
  9. Сумтай баяр гадагшаа зугтахын өмнө 170н сая доллар гадагшаа шилжүүлсэн бгааг мэдэж бгаа блгүй дэ

    1 0 Хариу бичих
    • Zaa aashldaa bvh hvniig oorteigoo adilhan vher gej boddiimu haashaayn.

      0 1