Манай улсын гүйлтийн цанын тамирчид өнөөдөр уралдана

Швейцар улсын Лозанн хотноо болж буй "Лозанн-2020" залуучуудын өвлийн олимпын III наадмын гүйлтийн цанын төрлийн эхний гараа өнөөдөр Улаанбаатар хотын цагаар 18:00 цагт болно. Энэ төрөлд Монголын цаначдаас О.Золбаяр, Б.Хонгор, Б.Номин-Эрдэнэ, Д.Урангоо нар хурд хүчээ сорих юм.

"Лозанн-2020" залуучуудын өвлийн олимп энэ сарын 9-22-нд үргэлжлэх бөгөөд 70 гаруй улсын 1800 гаруй тамирчин спортын 16 төрлөөр 81 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Харин манай улсын баг тамирчид биатлон болон гүйлтийн цанын төрөлд оролцож байна. Биатлоны эрэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн Э.Энхсайхан 12.5км-ын зайг 36:50.9 минутад туулж, 99 тамирчнаас 12 дугаар байр, 7.5км зайг 22:27.3 минутад туул 99 тамирчнаас 49 дүгээр байрт шалгарсан. Харин эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн Ч.Бямбасүрэн 10км зайг 46:48.2 минутад туулж, 97 тамирчнаас уралдсанаас 87 дугаар байр, 6км зайг 24:01.9 минутад туулж, 97 тамирчнаас 83 дугаар байрт шалгарсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Цанаар сурья гэвэл солонгост оч .авьяасьтай бол сургаад.сураад л огно.торолтон

    0 0 Хариу бичих