Өндөрлөг газар амьдардаг айлуудад туулах чадвар сайтай машинаар сайжруулсан түлш түгээж байна

Засгийн газрын тогтоолоор Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор иргэдийг сайжруулсан шахмал түлшээр хангах “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулан төвийн зургаан дүүргийн 381 цэгт түлш түгээж байна. Үүний хүрээнд төвийн зургаан дүүргийн автомашин зорчих боломжгүй 25 өндөрлөг цэгт байрлах айл өрхүүдэд өнгөрсөн арванхоёрдугаар сарын 23-наас эхлэн зэвсэгт хүчний ангиудаас туулах чадвартай “ЗИЛ-131” маркийн 28 автомашинаар түгээлт хийж байгаа ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. цаашдаа троссоор татаж гаргадаг замаар явдаг трамбай

    0 0 Хариу бичих