Дэлхийн хамгийн жижигхэн хүн Балбад таалал төгсчээ

Дэлхийн хамгийн намхан, жижигхэн хүн ХагендраТапа Магар 28 насандаа таалал төгссөн тухай баасан гарагт Гиннессийн дээд амжилтын номын сайт мэдээлжээ. Түүний өндөр нь 67,08 см байжээ.

Магарын найз нарын хэлснээр,  сүүлийн үед тэр залуу зүрх, багтраа, хатгаа зэргийн өвчнөөр шаналж байжээ. Нэгдүгээр сарын 16-нд түүнийг орон нутгийн эмнэлэгт хэвтүүлсэн Магер дараагийн өдөр нь нас баржээ.

Хагендра Тапа Магар 1992 оны аравдугаар сарын 14-нд Балбын Баглунг хотод төржээ. 2010 онд түүний өндөр нь 67,08 см гэж хэмжигдсэн нь дэлхийн хамгийн жижигхэн хүн гэж бүртгэгдсэн юм. Өвчний улмаас зогсож, явж чаддаггүй Жунри Балавинг гэдэг филиппин хүнээс балбын залуу 7 см-аар өндөр байсан аж. Магерыг Гиннессийн дээд амжилтын номонд анх 2011 онд бүртгэн оруулжээ.

Магар нас барсны дараа дэлхийн хамгийн жижигхэн хүн нь 70,21 см-ын өндөртэй Колумбийн иргэн Эдуард Ниньо Эрнандес болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)