Коронавирусийн сэжигтэй тохиолдол Шинжэнь, Шанхайд бүртгэгджээ

Хятадын Хубэй мужийн Ухань хотод шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчний тохиолдлын тоо нэмэгдэж 62 хүрсэн талаар тус хотын Эрүүл мэндийн газрын удирдлагууд ням гарагт мэдээлжээ.

Уушгины хатгалгааны тархалтын төв болох Ухань хотын Эрүүл мэндийн газрын мэдэгдэлд дурдсанаар, уг халдварын 17 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр 62 болсон аж. Халдвар авсан хүмүүсээс 2 хүн нас барж, 8 хүний биеийн байдал хүнд байгаа бол 19 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарсан байна.

Үүний зэрэгцээ Шиньжэнь, Шанхайд 3 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн гэж уг мэдээлэлд ойр эх сурвалжууд мэдээлжээ. Хэрэв эдгээр тохиолдол нь шинэ коронавирусээр үүсгэгдсэн нь тогтоогдвол Хятадад Уханиас өөр хотод бүртгэгдсэн анхны тохиолдлууд болох юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Амьд үхлэлүүд гарлаа гэхэд гэмт хэрэгтгүүдэд ашигтай бол гэмт бүлэглэл үүснэ тэхээр халдварыг тархаахгүйн тулд дор нь устгах хэрэгтэй

    0 0 Хариу бичих