Пуужин дэлбэрсэн ч нисгэгч амьд үлдэж болохыг нотоллоо

АНУ-ын Сансрын технологийн “Space X”  компани пуужин хөөргөх оролдлого бүтэлгүйтэж, замдаа дэлбэрсэн тохиолдолд нисгэгчийн аюулгүй байдлыг хангах зориулалттай капсулыг туршсан нь амжилттай болжээ.   

Кеннедийн нэрэмжит сансрын төвд “Falcon 9” хөлгийг хөөргөн уг туршилтыг явуулсан байна. Пуужинг хөөрснөөс хойш 80 секундын дараа нислэгийг нь зориудаар саатуулсан байна. Үүний дараа нисгэгчдийн суусан тусгай бүхээг толгой хэсгээс салж, өөрийн хөдөлгүүрээр аюултай бүсээс холдсон байна.

Улмаар шүхэр ашиглан Атлантын далайн усанд буужээ. Эхний туршилт учраас хүн оролцуулалгүй манекен ашигласан байна. Капсулыг салсны дараа “Falcon 9” хөлөг галан бөмбөлөг болж хувирчээ.  

 

АНУ-ын Сансар судлалын агентлаг нисгэгчдийг нь ойрын тойрог замд хүргэх хөлөг бүтээх захиалгыг “Space X”, “Boeing” компанид өгсний дагуу хөлөг бүтээх ажил явагдаж байгаа бөгөөд туршилт энэхүү хөлгийг бүтээх ажлын хүрээнд явагджээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Хирошимад ингэж амьд үлдсэн

    0 0 Хариу бичих