Д.Эрдэнэбат: Казино тоглох мөнгөтэй хүн байгаагүй

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат казино тоглосон асуудлаар тайлбар хийлээ. Тэрбээр “УИХ-ын даргатай Австрали  Улсад болсон АНДОП-ын чуулганд оролцоод ирлээ. Бид нэг өдөр чөлөөтэй өнгөрөөх хөтөлбөртэй байсан. Хөтөлбөрийн дагуу Сиднейн түүх дурсгал, аялал жуулчлалын газруудаар орох төлөвлөгөөтэй байсан. Бид энэ газруудаар явсан. Казинотой холбоотой асуудал гарч байна. Сиднейд аялал жуулчлалын том төвдөө нээлттэй казино байдаг юм байна. Бид казиногоор ороод гарсан. Би нэг л зүйлийг бодож байгаа. Харь оронд бид нэг л монгол. Түүнээс биш аль нэг намын ч юм уу ялгаа байхгүй. Чөлөөт цагаа чөлөөтэй өнгөрөөе гэсэн бодол хүн бүрт байдаг. Энэ утгаараа тэнд ороод гарсан нь үнэн гэдгийг хэлэх нь зүйтэй. Казиногоор орсноо ямар нэг байдлаар зөвтгөх үндэслэл байхгүй. Бид нэгэнт л ардчилсан нийгэмд амьдарч байна. Харь оронд явахдаа бие биеэ хайрлаж, хүндэтгэж халамжилж явах ёстой гэж боддог. Энэ асуудал хэний ч анхаарлыг татаж байгааг ойлгож байна. Харин энэ шуугианыг далимдуулж, улстөржих шаардлага байхгүй шүү гэдгийг хэлье” гэв. Тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Та казино тоглосон юм уу?

-Тоглоогүй. Тоглох ч шаардлага байхгүй. Миний зураг гарсан байна лээ. Хүмүүс мөн үү, биш үү гээд л асууж байна. Би Д.Тогтохсүрэн гишүүний хажууд хараад зогсож байгаа хүн мөн. Үүнд эргэлзэх шаардлагагүй.

-Анх казино руу ямар шалтгаанаар орсон юм бэ?

-Бид хөтөлбөрт багтсан газруудаар үзэж сонирхсон. Тэнд нээлттэй казино байсан. Орж гарахад ямар нэгэн биеийн байцаалт шаарддаггүй. Ороод удалгүй гарсан.

-Казиногийн хуулийг батлах нь зөв гэж дүгнэв үү. Буруу гэж дүгнэв үү?

-Казиногийн хуулийн төслийг өргөн барьсан. Нэлээд дуулиантай зүйл болох байх. Өнөөдөр казиногийн асуудлаар ингэж байгаагаас харахад Монголд байгуулбал их л дуулиан болох байх. Хөгжилтэй орнуудад казино бол аялал жуулчлалын байдаг л зүйл гэж ойлгож байгаа. Мөрийтэй тоглох гэсэн хүн бүр ордоггүй юм билээ. Сонирхсон хүмүүс ч орж болдог. Ийм л зүйл болсон. Казиногийн хуулийг хэлэлцэхийн өмнө нийгмийн уур амьсгал ямар байгааг анхаарах нь чухал гэсэн бодол төрж байна.

-Гишүүдээс хэн нь тоглосон юм бэ?

-Тэнд ямар ч гишүүн мөрийтэй тоглоогүй, сонирхсон.

-Казинод хэдүүлээ орсон бэ. Тэнд хэр удсан бэ?

-Дөрвүүлээ орсон. Нэг цаг орчим л болсон байх.

-Та бусад орны казинод орж байсан уу?

-Бусад орны казинод залуу байхдаа орж байсан. Хааяа нэг тоглодог байсан. Тэнд их хэмжээний мөнгөөр тоглох боломж ч байхгүй. Сая л гэхэд бидэнд тоглох мөнгөтэй ч хүн байгаагүй. Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн гишүүд явсан. Манай Д.Лүндээжанцан гишүүнд ямар мөнгө байх вэ дээ, хөөрхий. Гэхдээ хүнд сонирхол байна шүү дээ. “Үүнийг нэг сонирхоод үзье. Хууль баталж байгаа шүү дээ” гэсэн хүн ёсны бодлоос болсноос биш ямарваа нэгэн азаартсан зүйл байхгүй. Их хэмжээний мөнгөөр тоглосон ч зүйл байхгүй.

-Ямар нэгэн хариуцлага хүлээх үү?

-Хуульд юу гэж заасан байна, үүгээрээ л шийдэгдэх байх. Казинод орсноо зөвтгөх учир шалтгаан надад байхгүй. Нийгэм яаж хүлээж авна, үүгээрээ л болог.

-Элчин сайдтай хамт явсан байна лээ. Элчин сайдыг эргүүлэн татах үндэслэл болох уу?

-Элчин сайдтай бид хөтөлбөрийн дагуу хамт явсан. Казиногоор ороод гаръя л гэсэн. Үүнд хар буруу санасан зүйл байхгүй. Зөвхөн Элчин сайд ч биш УИХ-ын гишүүдэд хуулийнхаа дагуу асуудлаа ярих нь зөв. Харин надад өөрийгөө зөвтгөх шалтгаан байхгүй гэдгийг хэлмээр байна.

-Казино тоглож байсан бичлэг ил болбол яах вэ, гишүүн ээ?

-Бичлэг гарч болно. Тэнд азаартсан уу, тоглож байсан уу гэдэг нь харагдах байлгүй дээ. Би бол зурган дээрх шиг харж л зогсож байгаа.

-Та бүхний зургийг хэн авсан бэ. Биенийгээ хардаж байгаа юу?

-Хардаад яах юм бэ дээ. Гэхдээ нэг л зүйлийг хэлье. Монголчууд харь оронд явахдаа хэн нэгний эрх ашиг, ялгавар гэж байх ёстой. Үүнийг байнга тооцож байх ёстой. Монгол Улсаас их хэмжээний мөнгө идээд, тоглосон бол том асуудал. Үүн дээр маргалдах эрх байхгүй. Харин энэ бол арай өөр нөхцөл байдал.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

  1. Мөнгө байсан бол тоглох байжээ дээ. Янз нь

    0 0 Хариу бичих
  2. -Оргилуун дарс уулаа гээд битгий загнаад бай. Оргилуун дарс амьдралын дайсан мөн бишийг таньж мэдэхээр судалж яваа маань энэ шүү... гэнэ ээ

    0 0 Хариу бичих
  3. XUURXUU MONGOLCHUUD IIM YUMAN DEEREE XII ERGEED L XERELDSEER L BAIXU. ZUGEER XAYACHDE. BUGD L ORDOG BIZDE. SURJIGNEXEE L BAICHILDAA.

    0 0 Хариу бичих
  4. Ugaasaa l melzee muu lalar shdee. Tiin togolson l gene bizdee. Haruitslaga yarihaar Zugeer orood garsan ch geh shig. Nohoin Golog ve.

    0 0 Хариу бичих
  5. "Хэн нэгний эрх ашиг ялгавар гэж байх ёстой!" Энэ юу гэсэн үг вэ? АН-н нөхөр нууцаар дагасан байж, тэгээд миний нүүрийг оруулдаг нь алдаа болсон! гэж хэлээд байгаа юм биш үү! Ер нь бол ч мэдээж л дээ, АН-аас л зурагт авсан, одоо харин нэг комп-т бичлэгээр тоголсон болгож хөдөлгөөн оруулаад, халзангаа хасаад гаргаж тавих бэлтгэл явагдаж байгаа байлгүй.

    0 0 Хариу бичих
  6. huuli erh tegsh uilchleh yostoi shuu tailbar helsen boloood ungurch bolohgui niitiin alband ajilladag bol orohiig horigloson hereg turshlaga aoliltsoh bsan bol hutulburtuu oruulaad busaddaa heleed hundlungiin gerchtei yawah bsan yum ungursun boroonii araas tsuw numruud yahaw hariutslagaa hulee

    0 0 Хариу бичих
  7. Манай хүн наад хэддээ багшилжээ дээ янз нь, ядуу болохоороо Лундаа нь хараад сууж байсан бололтой

    0 0 Хариу бичих
  8. казинод ороод шөнөжин өдөржин тоглоод суух, ороод сонирхоод 100$-р тоглоод гарах 2 ялгаатай. Хууль оргон барьсан бол тухайн байгууллага яаж үйл ажиллагаа явуулдагийг хараад ирэх нь асуудал биш. Бид энд тэнд яваа хүний зураг хөрөг аваад явдаг 37 оны матаач нөхдүүд шиг зангаа хаямаар юм. Төрийн мөнгөөр их хэмжээгээр тоглоод азаартаад яваад байвал асуудал. авах, хаяхын ухаанаар хандмаар юм.

    1 0 Хариу бичих
  9. энэ гишүүний яриагаар цөөхөн мөнгөөр нэг цаг хиртэй тоглоод авсан юм биш үү? Лүндээд мөнгө байхгүй наад хоёр хармааныхаа хэмжээгээр 1 цаг тоглосон ухааны юм ярьсан байна

    0 0 Хариу бичих
  10. Багахан доромжлоорой муу бах минь,хаа ч Уянга шиг Түгжил байдгийг л саначих

    0 0 Хариу бичих
  11. Vnen maluud turd baina daa. Archaagvi, vneheer archaagvi bn

    0 0 Хариу бичих
    • Малсаад байх ч юу байх вэ дээ! Нэг цаг тоголж үзээд л гараа биз, өөрийнхөө мөнгөөр тоглоогүй бол дараа сарын цалингаасаа суутгуулна л биз.

      0 0