Согтуугаар жолоо барьсан этгээдүүдийг албадан эмчилнэ

Хойд хөрш удахгүй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ архидан согтуурч, энэ үйлдлээ давтсан этгээдийг архины эмчилгээнд албадан оруулдаг болох гэнэ. Известия сонинд энэ талаар мэдээлжээ.

Уг мэдээлэлд өгүүлснээр, дээрх зөрчлийг удаа дараа гаргасан этгээдийг шүүхээр оруулж, албадан эмчилгээнд хамруулах юм байна. Өмгөөлөгч Игорь Апостолын хэлснээр, архичныг албадан эмчилгээнд хамруулах нь хүний эрхийг зөрчихгүй гэнэ. “Хэрвээ тухайн хүний үйлдэл олон нийтэд аюул учруулахаар байвал урьдчилан сэргийлэх нь төрийн үүрэг” гэж тэрээр “Известия” сонинд өгсөн тодруулгад өгүүлсэн байна.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)