ИНФОГРАФИК: Корона вирусний тархац

Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын сүүлээр БНХАУ-ын Хүбэй мужийн Үхань хотод шинэ төрлийн корона вирусний тохиолдол илэрч өнөөдрийн байдлаар 3 хүн нас барж, 201 нэгэн халдвар аваад байсан. Харин өнөөдөр шинээр 139 тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээллээ.

Мөн Тайланд, Япон зэрэг улсуудад нэг, нэг тохиолдол бүртгэгдсэн байсан бол Өмнөд Солонгост анхны тохиолдол илэрчээ. Өнөөдөр БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хороо шинэ төрлийн уушгины үрэвслийг хүнээс хүнд халдварлах боломжтой болохыг батлав. Шинээр бүртгэгдсэн 139 тохиолдлын 136 нь Үхань, 2 нь Бээжин, 1 нь Шэнжэн хотод бүртгэгджээ.  

Өндөр хэмээр халуурч, бүх биеэр хүндүүрлэх, зарим тохиолдолд вирус нь уушгийг өвчлүүлснээс амьсгаа тасалдах болгодог тус вирусыг далайн гаралтай хоол, бүтээгдэхүүнээс үүсэлтэй гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)