Теннисний гүнж Мария Шарапова

Орчин үеийн талбайн теннисний спортод од болон гялалзсан үзэсгэлэнт бүсгүй Мария Шараповагийн хувийн амьдрал, спортын амжилт хайр дурлалын талаар 10 баримтыг хүргэж байна.

1. Машагийн ээж аав хоёр нь Гомелиас гаралтай. Гэвч тэнд нь байгаль орчны бохирдолтой байсан учир охиноо төрүүлснээс хэдхэн сарын дараа Сибирь рүү нүүсэн юм. Учир нь Гомельск хот Чернобылийн цахилгаан станцаас 100-хан километрийн зайд оршдог байжээ.

2. Мария 4 настайгаасаа буюу гэр бүл нь Сочид амьдарч байх үед теннисээр хичээллэж эхэлжээ. Сонирхолтой ч гэх үү, азтай ч гэх үү тохиолдлоор Мариягийн эцэг Юрий Шарапов Оросын теннисний бас нэг том од Евгений Кафельниковын эцэг Александр Никодиевич Кафельниковтой найз байсан байна. Нэгэн удаагийн гэр бүлийн уулзалтын үеэр Евгений Кафельников өөрөөсөө хэдэн нас дүү бяцхан Марияд теннисний цохиур бэлэглэсэн аж. Энэхүү цохиур түүнийг теннист орох замыг зааж өгчээ.

3. 1993 онд зургаан настай байхдаа тэрбээр теннисний нээлттэй хичээл дээр домогт Мартина Навратиловатай тоглож үзсэн нь спортод дурлах хүслийг нь улам л бадраасан байна. Охиноо “хоосонгүй”-г мэдсэн Юрий АНУ-ын Флорида муж руу нүүж, охиноо Ник Болитьеригийн алдарт академид сургах шийдвэр гаргажээ. М.Навратилова түүнд ийм зөвлөгөө өгч, сэнхрүүлсэн аж. Ингээд тэрбээр өдгөөг хүртэл теннист үнэнч байгаа билээ.

4. Спортын шинэ авьяастнуудыг нээн илрүүлдэг IMG /International Management Group/ группын тэтгэлгийн ачаар /Жилд 100 000 орчим ам.доллар/ Мария Ник Болитьеригийн академид суралцсан. Энэ алдартай академиас Мариягаас гадна А.Агасси, А.Курникова нарын алдартнууд төрөн гарсан билээ.

5. 2004 онд 17 настайдаа анхныхаа “Их дуулга”-д түрүүлж, 18-тайдаа дэлхийн №1 чансаатай теннисчин болсон.  

6. Мария 2006 онд спорт иллюстрэйтэд сэтгүүлд нүцгэн зургаа авахуулж фэнүүдийнхээ тоог улам олон болгосон билээ.

7. Мария Шарапова 2012 онд Францын нээлттэй тэмцээн “Ролан Гаррос”-т анх удаа түрүүллээ. Тэрээр шигшээ тоглолтод Италийн тенничин Сара Эрраниг ердөө 1 цаг 29-хөн минутын дотор 6-3, 6-2 оор буулгаж авчээ. “Ролан Гаррос”-ын энэ түрүү түүнийг  нэгэн агуу амжилтын эзэн болгосон. Эмэгтэй теннисний түүхэнд “Их дуулга” цувралын дөрвөн тэмцээнд бүгдэд нь түрүүлсэн дөрөвхөн тоглогч /Штеффи Граф, Крис Эверт, Мартина Навратилова, эгч Уильямс/ байдаг. Тэгвэл Мария энэ жагсаалтад нэгдэн орж дээрх агуу тамирчидтай эн зэргэцсэн юм.

8. Шарапова амттаны үйлдвэрлэлийн бизнес  эрхэлдэг. 500 000 ам.долларын хөрөнгө оруулалттайгаар ажлаа эхэлсэн “Sugarpova” компани нь 2019 онд 20 сая ам.долларын үнэлгээтэй болжээ. Борлуулалт нь жилд 10 орчим хувиар өсөж буйг Форбес сэтгүүлд тэмдэглэсэн байна.

9. Намтраа бичиж, 2017 оны намар “Зогсоогдошгүй” /Unstoppable: My Life So Far/ ном гаргасан нь тэр жилээ л 20 гаруй хэлээр хэвлэгджээ.

10. НБА-гийн тоглогч Саша Вуячич, теннисчин Георг Димитров, “Maroon 5” хамтлагийн дуучин Адам Левайн нартай үерхэж байсан. Одоогоор найз залуу байхгүй спортод бүх анхаарлаа хандуулна гэж буй. Гэсэн ч Австралийн нээлттэй тэмцээнд хожигдож, тэмцээнээ дуусгаад байна.     


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Оросын баруунд хүлээн зөвшөөрөгдсөн гайхалтай үзэсгэлэн төгс, Супер од тамирчин.

    0 0 Хариу бичих