Коронавирустэй холбогдуулан ДЭМБ-аас шуурхай зөвлөмж гаргажээ

Хэдхэн хоногийн дотор хурдацтай тархаж байгаа коронавирусээр үүсгэгдсэн амьсгалын замын халдварт өвчнөөр Япон улсад 35-39 насны эрэгтэй, Өмнөд Солонгост Хятадын Ухань хотоос ирсэн 39 настай эмэгтэй, мөн Тайланд улсад 2 хүн тус тус өвчилсөн нь тогтоогдоод байна.
БНХАУ-д уг өвчний улмаас 200 гаруй хүн өвчилж, үүнээс 4 хүн нас барж, одоогоор 9 хүний эрүүл мэнд маш эгзэгтэй, 35 иргэний бие маш хүнд байдалд байгаа юм. 
Энэхүү халдварт өвчин тархаж байгаатай холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дараах шуурхай зөвлөмжийг гаргажээ.

Үүнд:
- Ямар нэгэн амьсгалын замын өвчлөл, ханиадтай хүнээс хол байх:
- Эмч нарын зөвлөмжийн дагуу гараа тогтмол, зөв угаах;
- Мал нядалгааны газар, хүнсний зах зэрэг мал, амьтны боловсруулаагүй түүхий эд бэлтгэдэг, худалдаалдаг газруудаас хол байх: 
- Ханиад, томуу болон амьсгалын замын ямар нэгэн өвчин туссан хүн бусдад халдаахгүйн тулд эрүүл ахуйн дэглэмийг чанд сахих, амны хаалт зүүх; (шүлс, нусаа ил задгай хаяхгүй байх, амны цаас, алчуур байнга хэрэглэж байх)
- Эрүүл мэндийн байгууллагууд халдваргүйжүүлэлт, ариутгалын дэг журмыг чанд сахин мөрдөх зэрэг зөвлөмжийг өгчээ.
 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. .............. (шүлс, нусаа ил задгай хаяхгүй байх, амны цаас, алчуур байнга хэрэглэж байх) ...............

    0 0 Хариу бичих