Угаасан ноолуурын экспорт өсжээ

Монгол Улсын угаасан ноолуурын экспорт өсөж, самнасан ноолуурынх буурчээ. Тодруулбал, 283.3 сая ам.долларын угаасан ноолуур экспортолсон байна. Энэ нь 2018 оныхоос 46.3 сая ам.доллараар өссөн дүн юм. Тэгвэл  45.3 сая ам.долларын самнасан ноолуур экспортолсон нь өмнөх оноос 9.6 сая ам.доллараар буурсан байна. Ингэснээр ноолуур Монгол Улсын нийт экспортын 4.3 хувийг эзэлж байна.

Нэмж мэдээлэхэд, дэлхийн ноолуурын нийлүүлэлтийн 40 хувь нь Монгол Улс, үлдсэн нь БНХАУ-д ногддог. Энэ зэх зээлд жилд 3.2 тэрбум ам.доллар эргэлддэг. Үүнд Монгол Улс 400 орчим сая ам.долларын оролцоотой байна. Түүнчлэн Монгол Улс жилдээ 10 мянган тонн ноолуурын нөөцтэйгөөс 15 хувийг нь л эцсийн бүтээгдэхүүн болгож экспортолж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)