Роберт Уиттакер охиндоо чөмгөө өгнө

Холимог тулааны UFC холбооны дунд жингийн дэлхийн аварга Роберт Уиттакер “UFC 248”-д Жаред Каноньертай тулалдах байсан ч цуцалсан билээ. Тэрээр хувийн амьдралд минь шийдэх ёстой асуудал гарсан тул цуцлахаас аргагүй боллоо хэмээн хөгжөөн дэмжигчдээсээ уучлалт хүссэн юм. Тэгвэл холбооны ерөнхийлөгч Дана Уайт Р.Уиттакерын тулаан цуцалсан талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр “Р.Уиттакер тулаанаа цуцлах болсон шалтгаан нь миний амьдралдаа харж байсан хамгийн сэтгэл хөдлөм, сайхан сэтгэл, харамгүй өгөөмөр зантай холбоотой. Тэр сайн залуу, маш сайн хүн. Би түүнийг маш их хүндэлдэг. Түүний одоо хийж байгаа зүйлд нь амжилт хүсье. Даанч түүний хувийн хэрэг болохоор яг юу хийж байгааг нь хэлж чадахгүй нь. Тэр бол жинхэнэ эр хүн гэж л хэлье. Хэрвээ хүсвэл өөрөө хэлнэ биз дээ”  гэсэн байна.

Хэвлэлээр түүнийг өвчтөй охиныхоо донор болж чөмгөө өгч байгаа гэсэн мэдээлэл гарч байгаа юм.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)