Г.Батхүү агсны гэр бүлийнхэн мэдээлэл хийж байна

УИХ-ын дэд дарга, АН-ын дэд дарга агсан Г.Батхүү өнгөрсөн оны тавдугаар сарын 17-нд Төрийн ордонд таалал төгссөн билээ. Уг хэргийг одоогоор хуулийн байгууллагаас шалгаж байгаа юм. Энэ асуудлаар талийгаачийн гэр бүлийнхэн анх удаа хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийж байна. Тодруулбал, талийгаачийн хоёр хүүхэд болон өмгөөлөгч н.Батхуяг нар мэдээлэл өгч байна.

Энэ үеэр өмгөөлөгч н.Батхуяг “Хэрэг шийдвэрлэгдэхгүй найман сарын хугацаа өнгөрлөө. Хэргийг улстөржүүлэх, улс төрийн байдлаар ашиглах зорилго ажиглагдаад ирлээ. Тиймээс өөрсдөд байгаа үнэн зөв мэдээллийг хүргэхээр мэдээлэл хийж байна” гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Аавыгаа санаж байна гээд уйлж л байна. Аргагүй л байх, гэнэтийн хагацал хэцүү л байдаг. Гэхдээ олон сайхан эрчүүд архидалтаас, аваар ослоор, аждын байрны ослоос амиа алдаж байдаг, Асу-гийн нэг сайхан залуу архи түгээж явж алуулаад, олон түмэн маш их шаардаж байж эд нараас хэдэн төгрөг гаргуулж ар гэрт нь өгүүлж байсныг санаж л байна. Тийм хүмүүс бол тэжээх ч хүнгүй амьдрал нь сүйрээд үлдэж байгаа, эд нар бол мөн л архиа үйлдвэрлэж түрээсээр баян цатгалан байгаа хүмүүс. Өчнөөн нялх хүүхэд аавгүй болоод үлдэж байдгийн дэргэд хөрөнгөн дээр хөлбөрсөн эмээ өвөө ээжийн асрамжинд байгаа нэг хүүхдийн зовлон баг л гэж бас зүйрлүүлж бодох сэтгэл хэрэгтэй л дээ.

    3 2 Хариу бичих