Шинэ төрлийн вирусний вакциныг гаргаж авахад зургаан сар шаардлагатай

БНХАУ-д шинэ төрлийн корона вирусний халдвараар есөн хүн нас бараад байгаа билээ. Тэгвэл ОХУ-д коронавирусний вакциныг гаргаж авахаар ажиллаж эхэлжээ. Вакцин бүтээх ажилд зургаан сар үргэлжилнэ гэж “Известия” сонинд мэдээлсэн байна. ОХУ-ын Эрүүл мэндийн яамны Стратеги төлөвлөлтийн төвийн орлогч дарга Герман Шипулин дээрх мэдээллийг өгчээ.  

Шинэ төрлийн корона вирусээр халдварлагдсан эхний тохиолдол  өнгөрсөн оны сүүлээр БНХАУ-ын Ухань хотод гарсан юм. Уг вирусыг шинэ төрлийнх болохыг энэ сарын 7-ны өдөр тодорхойлж 2019-nCoV гэж нэрлэсэн. Энэ вирус нь шувууны ханиад зэрэг өмнө нь дэгдэж байсан вирусний халдварыг эмчлэх эмэнд бүгдэд нь тэсвэртэй болох нь батлагдаад байгаа юм.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. амьд үхдэлийн эсрэг вакцин

    0 0 Хариу бичих