Парагвайн Ерөнхийлөгч халуун чичрэгээр өвджээ

Парагвайн Ерөнхийлөгч Марио Абдо Бунитес денгегийн халдвар хэмээх хамгийн аюултай төрлийн чичрэг өвчний халдвар авсан байж магадгүй тухай тус орны Эрүүлийг хамгаалахын сайд Хулио Массолени даваа гарагт мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч 38,5 градусын халуунтайгаас гадна бусад өвчний шинж тэмдэг нь ажиглагдсан гэнэ. Сүүлийн долоо хоногт Бунитес халуун чичрэг өвчин дэгдсэн бүс нутагт ажилласан байжээ.

Одоо эмч нар шинжилгээний хариуг хүлээж, Ерөнхийлөгчийг хоёр хоног тайван байхыг зөвлөсөн гэнэ.

Денге чичрэг нь вирусний гаралтай өвчин бөгөөд халуун бүсийн орнуудад Aedes aegypti  гэх шумуулаар дамжин тархдаг аж. Өвчний шинж тэмдэг нь халуурах, булчин сулран өвдөх, мөн тууралт гарах зэргээр хүнд хэлбэртэй илэрдэг байна. Өвчин хүндэрсэн үед дотуур цус алдах шинж тэмдэгтэй ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)