Мэндэлсэн хүүхдийн тоо 80 мянга, импортолсон машин 94 мянга

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын импортолсон автомашины тоо, жилд мэндэлсэн хүүхдийн тооноос давж буй.

 Тодруулбал, өнгөрсөн онд  улсын хэмжээнд  80251 хүүхэд төрсөн. Эдгээрийн  78223 нь Монгол Улсад, 2028  нь гадаадад төржээ. Тэгснээр мөн хугацаанд Монгол Улсын хүн ам 3.3 сая болж, өмнөх оноос 63.1 мянган хүнээр өссөн байна.

Тэгвэл Монгол Улс өнгөрсөн онд 94065 тээврийн хэрэгсэл импортоор авчээ. Үүний 69472 нь суудлын авто машин байна. Монголчуудын суудлын авто машины худалдан авалт өмнөх оноос 5433 ширхэгээр нэмэгджээ. Түүнчлэн ачааны авто машин 23050, нийтийн тээврийн хэрэгсэл 1543 ширхэгийг худалдан авсан аж. Ингэснээр монголчууд өнөгрсөн онд  нийт 1.2 тэрбум ам.долларын тээврийн хэрэгсэл гаднаас авчээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)