Коронавирус Хятадын эдийн засагт нөлөөлж эхэлжээ

Шинэ төрлийн вирус коронавирусийн улмаас Хятадын зах зээл сар хүрэхгүй хугацаанд эрсдэл амсаад байгааг дэлхийн мэдээллийн агентлагууд хэлж байна. Хамгийн сүүлийн мэдээллээр, зөвхөн Хятадад ч  биш Азийн зах зээл ч энэ халдвараас болж буурч байна. Өчигдөр гэхэд, Токиогийн биржийн арилжаа 2 %-ийн бууралттай эхэлсэн зэрэг олон сөрөг үр дагавар гарч байгааг эдийн засагч бичжээ. Энэ бүх сөрөг нөлөөлөл яг дэргэдэх хөрш бидэнд нөлөөлөхгүй гэх баталгаа байхгүй.

Коронавирусээр БНХАУ болон бусад 10 гаруй улсад халдвар авсан нь тогтоогдсон хүний тоо 2744 болж нэмэгдээд байна. Үүний 98 хувь нь Эх газрын Хятадад байгаа юм. Тархалтын хурд буурахгүй байгаа энэ үед БНХАУ-ын Засгийн газар Сар шинийн баярын амралтыг сунгаад байна. Сар шинийн баярыг тохиолдуулан иргэд хот, орон нутгийн хооронд гурван тэрбум гаруй удаагийн аялал хийх тооцоо байсан хэдий ч энэ нь мөн хязгаарлагдаад байна. Мөн БНХАУ-аас гарах групп аяллуудыг бүгдийг хориглочихоод байна.

БНХАУ-ын Сангийн яамнаас гаргасан мэдээллээр халдварт өвчний тархалт эхэлснээс хойш сар хүрэхгүй хугацаанд халдварт өвчний эсрэг авч буй арга хэмжээнд Хятадын Засгийн газар болон мужуудын түвшинд нийтдээ 11.2 тэрбум юань буюу $1.6 тэрбум ам.долларыг зарцуулаад байна гэжээ. Энэ нь манай улсын  нэг улирлын экспорттой дүйцэх хөрөнгө юм байна.
Энэ хөрөнгөөр бүх шатны эмнэлгүүдэд шаардлагатай нэмэлт тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгсэл авсны зэрэгцээ мөн халдварт өвчний тархалтыг хязгаарлах зэрэг арга хэмжээнд зарцуулсан гэдгийг мэдээлжээ.

"Хот сууринд хөл хорио тогтоож, амралт зугаалгын арга хэмжээг хориглосон нь Хятад орны бараа, үйлчилгээний эргэлтийг хязгаарла. Урьдчилан таах аргагүй ч энэхүү онц халдварт, үхлийн аюултай өвчин богино хугацаанд дэлхий даяар сүйрүүлэгч цар хүрээтэй тархах магадлал харьцангуй бага. Харин урт хугацаандаа энэ өвчин дэлхийн зах зээл, бодлого тодорхойлогчдод эрсдэлтэй хэвээрээ" гэдгийг Засгийн газрын мэдээ сонин онцолжээ.

Коронавирусийн тархалттай уялдан БНХАУ-ын төдийгүй дэлхийн эдийн засаг, зах зээлд тулгарах эрсдэлийг үнэлэхдээ өвчний тархалтыг үр дүнтэй хязгаарлах, халдвартай хүмүүсийг эмчлэх, өвчин дахин дэгдэхээс урьдчилан сэргийлэх ажилд гол анхаарлаа хандуулах шаардлагатай гэж дүгнэлээ. Урт хугацааны шинэ хэмжүүрээр авч үзсэн ч дэгдээд буй өвчин БНХАУ-ын дорвитой өсөлт бүхий эдийн засгийн хөгжилд эрсдэл учруулж эхлэв.

Одоогоос 17 жилийн тэртээ тохиолдсон SARS-ын хямралыг оролцуулаад ижил төстэй бусад өвчин дэгдэх үед БНХАУ-ын засгийн газар тархалтыг хязгаарлан зогсоох шуурхай, шийдмэг арга хэмжээ авсаар иржээ. Хонконгийн эрх баригчид “вирусийн онц байдал зарлаж”, эх газрын Хятад руу ажил хэргээр зорчихыг зогсоон, сургуулиудын амралтыг сунгаад байна. Цаашдын хэд хоног, цаашдын хэдэн долоо хоногт БНХАУ, дэлхий дахинд юу тохиолдох нь эгзэгтэй асуудал. Урьдчилан таах аргагүй ч энэхүү онц халдварт, үхлийн аюултай өвчин богино хугацаанд дэлхий даяар сүйрүүлэгч цар хүрээтэй тархах магадлал харьцангуй бага. Харин урт хугацаандаа энэ өвчин дэлхийн зах зээл, бодлого тодорхойлогчдод эрсдэлтэй хэвээрээ. Коронавирус нь БНХАУ-ын хувьд санаанд оромгүй шок болж байгаа юм.  

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)