"Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдлээ

“Үндэстний ТОЙМ” сэтгүүл энэ удаагийн дугаартаа олон нийтийн сэтгэл зүйг хэн, хэрхэн удирдаж байгааг онцоллоо. Монголд өдөр болгон нэг сенсаацтай мэдээлэл гарч олон нийтийн сүлжээгээрээ тарах болсон. Бүр амралтын өдөр ч ямар нэгэн зүйл олны анхаарлыг татаж, нийтээрээ түүний хойноос хошуурцгаадаг болов. Уг нь иргэд нэг сенсаацаар нөгөөг нь дарах зорилгоор зориуд олон нийтийн сүлжээнд сенсаац дэгдээдэг гэж харддаг. Зарим нь бүр итгэдэг. Гэвч нийгмийн сэтгэл зүй долоо хоног бүр, заримдаа өдөр бүр нэг туйлаас нөгөө туйл руу савласаар л байна. Энэ нь улс орны хөгжил, нийгэм, эдийн засагт ямар хор нөлөөтэй талаар тоймч Х.Батсайхан “Нийгмийн сэтгэлзүй ба түүнийг чиглүүлэгчид” нийтлэлдээ онцоллоо. Тэрээр “Бид үнэхээр улстөрчдийн бод гэснийг бодож, мэд гэснийг л мэдэж өөрийн гэсэн үзэл бодол, байр суурьгүй амьдарч байгаа юм биш биз дээ” гэдгийг нийтлэлдээ онцолжээ.

Мөн энэ удаагийн дугаараас “Хурцадсан Эго”, “Архаг улстөрчдөд гологдсон анхан шатны сонгууль”, “Эмэгтэйчүүд ч өндөр цалин авах эрхтэй”, “Трамп ба бусад”, “ОУВСгийн хөтөлбөр ямар үр дүнтэй байв” зэрэг сонирхолтой нийтлэлүүдийг унших боломжтой.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)